Шихихутуг их сургуулийн номын сан
Товч танилцуулга
Шихихутуг их сургуулийн номын сан нь сан хөмрөгтөө 24,000 мянга орчим ном, сурах бичигтэй, сан хөмрөг дэх ном, сурах бичгийн 90-ээд хувь нь мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл сургалтад ашиглагддаг хууль-эрх зүйн шинжлэх ухааны монгол болон гадаад хэл дээрх ном, сурах бичиг, гарын авлагууд байдаг.
Манай номын сан 100 суудал бүхий чөлөөт сонголттой уншлагын танхим, багаар ажиллах танхим, гэрээр ном олгох фондоор их сургуулийнхаа багш, судлаач, оюутан, суралцагчдад үйлчилж байна.
Номын сангийн үйлчилгээнд Монгол Улсын ихэнх номын сангуудад ашиглагддаг цахим Lib 4u програмыг хэрэгжүүлсэн бөгөөд интернеттэй орчинд хаанаас ч уг програмд нэвтэрч, манай номын сан хөмрөг дэх номын бүртгэлийн мэдээлийг харах, мөн Lib 4u програмыг ашигладаг бүх номын сангийн номын мэдээллийг хайлт хийх боломжтой юм.
Бид номын сан хөмрөгөө баяжуулахдаа мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл сургалтад ашиглагддаг эрэл ихтэй ном, сурах бичгүүдээс гадна оюутан суралцагчдынхаа ном унших идэвхийг нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор дэлхийн болон Монголын сонгодог, бесттселлер зохиол, хувь хүний хөгжлийн ном бүтээлээр номын сан хөмрөгөө баяжуулдаг.
Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үйлчилгээний цагийн хуваарийн дагуу 0800-2000 хүртэл ажиллаж, улирлын болон төгсөлтийн шалгалтын үеэр 2100 цаг хүртэл уртасгаж, уншигчдад үйлчилдэг.
Олон улсын цахим мэдээллийн EBSCO санг нэвтрүүлж, өөрийн сургуулийн багш, судлаач, оюутан, уншигчдын сургалт, судалгааны ажилд ашиглуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлэн, үйлчилж байна.
Номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээг их, дээд сургуулиудын номын санд тавигдах нийтлэг шаардлага, шалгуурт нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг дэвшилттэй, хүртээмжтэй явуулах, номын сан хөмрөгийг нэн шаардлагатай ном, сурах бичгээр баяжуулах, номын сангийн уншигч-үйлчлүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлэхэд анхаарч, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.