Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
- 2011 — “Эрх зүй” бакалавр
- 2014 — “Бизнесийн эрх зүй” бакалавр
- 2019 — “Эрх зүй” бакалаврын 2 дахь итгэмжлэл
- 2020 — “Бизнесийн удирдлага” магистр (урьдчилсан)
- 2021 — “Эрх зүй” магистр
- 2024 — “Эрх зүй” бакалавр
- 2024 — “Бизнесийн эрх зүй” бакалавр (урьдчилсан)
- 2025 — “Сэтгэл судлал” бакалавр (урьдчилсан)
Олон улсын ISO стандартууд
ШХИС нь чанарын удирдлагын олон улсын шаардлагыг хангаж, дараах стандартуудыг 2024 онд баталгаажуулсан.
- ISO 9001:2015 — Чанарын менежментийн тогтолцоо
- ISO 21001:2018 — Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо
Чанарын баталгаажуулалтын алба (ЧБА)
ЧБА нь 19 төрлийн үйл ажиллагааг бодлогын баримт бичиг, 5 багц журмын хүрээнд хэрэгжүүлж, удирдлагыг бодит мэдээллээр ханган, хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн чадамжийг бүхэлд нь хөгжүүлэхэд чиглэсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг.
Бүтэц, зохион байгуулалт
- ЧБА-ны дарга: А.Азжаргал — ХЗУ-ны магистр, олон улсын стандартын тэргүүлэх аудитор
- ЧБА-ны ажилтан: (нэр оруулах)
“Тэргүүлэх аудитор” — 4; “Дотоод аудитор” — 15 багш, ажилтныг дотоод, гадаад аудит, үнэлгээ хийх ур чадвартайгаар бэлтгэсэн.
Чанарын бодлого
Шихихутуг их сургууль нь үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулж, үндэсний болон олон улсын стандартад нийцсэн сургалт, судалгааны тэргүүлэх их сургууль болох зорилготой. Чанарын бодлого нь шилдэг менежмент, инноваци, тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэхэд чиглэнэ.
Хяналт, үнэлгээ — Дотоод
- Дотоод аудит
- Эрсдэлийн үнэлгээ
- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ
- Хөтөлбөрийн үнэлгээ
- Дотоод хяналт-үнэлгээ
- Сэтгэл ханамжийн судалгаа
Хяналт, үнэлгээ — ISO / Хөндлөнгийн
- ISO стандартын хөндлөнгийн аудит
- Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын үнэлгээ
- Төрийн байгууллагын төлөвлөгөөт шалгалт
- Тогтвортой хөгжлийн үнэлгээ
Магадлан итгэмжлэл — Хөндлөнгийн
- Өөрийн үнэлгээ
- Магадлан итгэмжлэлийн үнэлгээ
- Ахиц дэвшлийн үнэлгээ
- Ажил олгогчийн үнэлгээ
- Хуульчийн сонгон шалгаруулалтын үнэлгээ
Чанарын гарын авлага
Чанарын менежментийн тогтолцоонд зориулсан энэхүү гарын авлага нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөц, санхүү-хөрөнгө, дэд бүтэц, мэдээллийн технологи, дотоод гадаад харилцаа зэрэг бүх чиглэлд чанарын менежментийг хэрэгжүүлэхэд зориулсан баримт бичиг юм. Баримт бичгийг ШХИС-ийн бодлогын баримт бичиг, журмуудтай уялдуулан хэрэгжүүлнэ.
Сургалт, мэдээлэл
- ISO стандартын мэдлэг олгох сургалт (багш, ажилтан)
- Дотоод аудитын үнэлгээ хийх сургалт, заавар
- Эрсдэлийн үнэлгээ хийх сургалт, заавар
- Тэргүүлэх аудитор нь гадны байгууллагад ажиглагч/аудитороор ажиллах
- Гадны байгууллагын захиалгаар ISO стандартын сургалт явуулах
Санал хүсэлт, гомдол, талархал
Чанарын алба нь багш, ажилтан, суралцагч, сонирхогч этгээдийн санал, гомдол, талархлыг хүлээн авч, холбогдох нэгжид уламжилж шийдвэрлүүлэх, сайжруулах арга хэмжээг авч ажилладаг.
- Вэб хуудас: https://shu.edu.mn/
- Мэйл: info@shihihutug.edu.mn
- Facebook: facebook.com/shihihutug.university
Холбоо барих
📧 Цахим шуудан: qualityassurance@shihihutug.edu.mn
☎️ Утас: +976-11-314545