Бизнесийн эрх зүй бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн индекс
D042103
Магадлан итгэмжлэгдсэн
БМИҮЗ 2014, 2024 он
Хичээллэх өдөр
Өдрийн анги
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Удирдах зөвлөлийн тухайн жилд тогтоосон хяналтийн тоо
120
Суралцах хугацаа
4 жил
“Бизнесийн эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн зорилго, зорилт
Нэг
B-PEO-1 Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, эдийн засгийн үр шим, боломж, эрсдэлийг тооцоолон дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, бизнесийн байгууллагын баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох;
Хоёр
B-PEO-2 Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлтэй, бизнесийн алдагдал бага байх дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох;
Гурав
B-PEO-3 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, хуульчийн болон бизнесийн ёс зүйн хувьд үлгэрлэгч байх;
“Бизнесийн эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Үр дүнгүүд | PLOs /хөтөлбөрийн суралцахуйн үр дүн/ | Суралцахуйн үйл | Харгалзах /PEO/ |
---|---|---|---|
B-PLO-1 | Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эдийн засгийн үр шимийг тооцоолон эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх; | Мэдлэг
Чадвар
| PEO-1 |
B-PLO-2 | Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар бизнесийн бүхий л эрсдэл, боломжуудыг тодорхойлон зөвлөгөө, тусламж үзүүлэх; | Мэдлэг
Чадвар
| PEO-1 |
B-PLO-3 | Эрх зүйн бүхий л асуудлаар, шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглахаас гадна худалдааны эрх зүй, арилжааны эрх зүй зэрэг эдийн засгийн эрх зүйн асуудлыг судлан шинжилж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх; | Мэдлэг
Чадвар
| PEO-1 PEO-2 |
B-PLO-4 | Эрх зүйн баримт бичгүүд болон аж ахуй, бизнесийн байгууллагын баримт бичиг, гэрээ хэлцлийг эрх зүй, эдийн засгийн үндэслэлтэйгээр боловсруулах үнэлж дүгнэх, боловсронгуй болгох; | Мэдлэг
Чадвар
| PEO-1 |
B-PLO-5 | Техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг хуульч мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр, үр ашигтайгаар нэвтрүүлэх; | Мэдлэг
Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-2 |
B-PLO-6 | Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа эдийн засгийн хөгжлийн аль ч үе шатанд нийцүүлэн шинэчилдэг байх; | Мэдлэг
Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-2 |
B-PLO-7 | Нийгэм, хэл, соёл, эдийн засгийн өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх; | Хандлага төлөвшил
| PEO-2 |
B-PLO-8 | Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх; | Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-3 |
B-PLO-9 | Хүн, нийгмийн аливаа орчинд хуульч мэргэжлийн болон бизнесийн ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх; |
Хандлага төлөвшил
| PEO-3 |
Асуулга
Ажлын байр
Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан
Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан /Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Гаалийн байгууллага, Татварын байгууллага, Нийгмийн даатгалын байгууллага, Хөрөнгийн бирж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг/
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх /Банк, Банк бус санхүүгийн байгууллага, даатгалын байгууллага, үнэт цаасны компани, аялал жуулчлалын байгууллага болон төрийн өмчийн компани зэрэг/
- Байгууллагын комплаенс мэргэжилтэн
- Татварын болон даатгалын байцаагч
- Байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн
- Байгууллагын хөдөлмөр хамгааллын ажилтан