Skip to content

Сүүлд шинэчилсэн

2024/07/02

Эрх зүй докторын хөтөлбөр

Хөтөлбөрийн тойм

  • Индекс: Е04210101
  • Магадлан итгэмжлэгдсэн он:  БМИҮЗ 2017 он
  • Суралцах хугацаа:  3 жил
  • Суралцах хэлбэр: Цахим, Танхим

Тавигдах шаардлага

  • Элсэлтийн шалгалт: Харьцуулсан эрх зүй судлал /эссэ бичиж ирүүлэх/ 
  • Боловсрол: Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй байх

Холбоо барих

Хөтөлбөрийн тухай

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох. 

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх. 

Англи хэлний академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр суралцагч нь англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмшинэ.

Сургалтын ерөнхий үйл явц

  • Суралцагч нь нийтдээ 3 жил.
  • Нийт 60 багц цаг судална.
  • Хичээл Мягмар, Пүрэв гарагт 17:00-20:50, Бямба гарагт 10:00-16:15 цахимаар явагдана.
  • Улирлын шалгалт 14 хоног байх бөгөөд тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман болон бусад хэлбэрүүдтэй байж болно.

Хөтөлбөрийн судлагдахууны хуваарилалт

Судлагдахууны багцийн эзлэх хувь

Судлагдахууны багц KP A/370 Ялгаа Судлагдахууны тоо улирал бүрээр
I II I,I,I Нийт
Мэргэжлийн суурь судлагдахуун 12 12 0 1,2 1,2 0 24
Мэргэшүүлэх судлагдахуун 18 18 0 0 0 6 6
Эрдэм шинжилгээний ажил Профессорын багийн семинар 6 30 0 0 0 0 30
Докторын ажил 24
60 Багц цаг

Бүрдүүлэх материал

Эрхлэх ажил, мэргэжил

ШХИС-аас олон нэр хүндтэй мэргэжилтнүүд төрж гарсан тухайлбал, хуульчдийн карьерийн оргил болсон Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн 3 шүүгч ажиллаж байна. 

Судалгаанаас авч үзвэл ШХИС-ийн өдрийн ангийн суралцагсдад 5 аас 6 дугаар семестрийн хооронд ажлын санал ирдэг.

8 дугаар семестрт төгсөлтийн шалгалт авах бөгөөд уг хуульчдын мэргэжлийн шалгалтын загвараар авагддаг тус шалгалтыг амжилттай давснаар хуульчийн эрх олгох албан ёсны шалгалтын бэлтгэл болж өгдөг.

Өнгөрсөн жилийн статистикаас үзвэл уг шалгалтанд ШХИС-ийн 80 орчим хувь тэнцсэн үзүүлэлттэй байна.

Ажлын байр

  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг

Сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 35%, хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө үлдсэн 35%, гуравдугаар улирлын хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 30% төлсөн байна.

Элсэлтийн хөнгөлөлт

  • Нэг байгууллагаас 5 ба түүнээс дээш суралцагч элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн төлбөрийн 10% хөнгөлөлт
  • Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн төлбөрийн 10-15% хөнгөлөлт
  • Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй элсэгч төлбөрийн 5-10% хөнгөлөлт
  • Тусгай хэрэгцээт элсэгчид төлбөрийн 10-15% хөнгөлөлт
  • Шихихутуг их сургуулийн Хууль зүйн ухааны Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зөвлөмжтэй төгссөн суралцагчид төлбөрийн 10% хөнгөлөлт
Цахим бүртгэлийн холбоос. Та дээрх холбоос дарж бүртгэлээ хийгээрэй.

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөр
Индекс
Эрх зүй докторын хөтөлбөр
Е04210101

Бусад мэдээлэл

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг. Шихихутуг их сургууль 2001, 2006, 2018, 2023 онд магадлан итгэмжлэгдсэн.

Бидэнтэй нэгдээрэй

Skip to content