Сүүлд шинэчилсэн
2024/11/07
Эрх зүй бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн тойм
- Индекс: 042101
- Магадлан итгэмжлэгдсэн он: БМИҮЗ 2011, 2019, 2024
- Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Үндэсний босго оноо
- Суралцах хугацаа: 4 жил
- Суралцах хэлбэр: Өдөр
Тавигдах шаардлага
- Боловсрол:Бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба түүнээс дээш байх
- Элсэлтийн босго оноо: Нийгэм судлал 480 (ЭЕШ-1), Математик эсвэл Англи хэл – 480 ба түүнээс дээш (ЭЕШ-2)
Холбоо барих
- Утас: (+976) 7766 1991, 9903-6177, 9908-6637, 9909-3607, 9913-6283
- И-мэйл хаяг: admission@shihihutug.edu.mn
Хөтөлбөрийн тухай
Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгийг бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох.
Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх.
Англи хэлний академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр суралцагч нь англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмшинэ.
Сургалтын ерөнхий үйл явц
Та нийтдээ 4 жил буюу 8 семестр суралцана. 1 хичээлийн жилд 2 семестер ногддог ба эхний жил 32, хоёрдах жил 36, гуравдах жил 36, төгсөх жил мөн 36 кредит цагийн хичээл тус тус судлана. Үүнээс Ерөнхий суурь хичээл 24 кредит цаг буюу нийт хичээлийн агуулгын 17 хувь, Мэргэжлийн суурь хичээл 34 кредит цаг буюу 24.1 хувь, Мэргэжлийн хичээл 83 кредит цаг буюу 58.9 хувийг тус тус эзлэнэ.
Хичээл лекц, семинар гэсэн хэлбэрээр явагддаг ба семинарын хичээл нь жижиг группүүдэд хуваагдаж лекцээр авсан мэдлэгээ бататгах, тухайн хичээлийг илүү нарийвчилан үзнэ.
ШХИС нь зөвхөн дотооддоо ажиллах эрх зүйч, хуульчдыг бэлтгэхээсээ илүүтэйгээр олон улсад ажиллах чадвартай мэргэжилтнийг бэлтгэх бодлого баримталдаг тул суралцагч нэг болон хоёрдугаар курст заавал академик англи хэлний хөтөлбөрийг судлах шаардлага тавьдаг. Манай эрх зүйн хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчдийн 30 орчим хувь нь олон улсад мэргэшил, зэргээ дээшлүүлэхээр суралцаж байна.
Та гуравдугаар курсээс Монголын шүүгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын Олон Улсын Арбитртэй хамтран хэрэгжүүлдэг менторшип хөтөлбөрүүдэд хамрагдах, ШХИС-ийн Клиник сургалтын төв дээр клиникч оюутан болж, про-боно үйлчилгээг мэргэжлийн хуульч, эрх зүйчийн удирдлага дор олон нийтэд үзүүлнэ. 8 дугаар семестрээс ШХИС-тай хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжлийн дадлагад гарч, бодит ажлын байртай танилцаж, ажлын байранд дээр гарах бэлтгэл хангасан байна.
Сургалтын төлөвлөгөө (тойм)
1-р курс (Семестр 1,2)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
2-р курс (Семестр 3,4)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
3-р курс (Семестр 5,6)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
4-р курс (Семестр 7,8)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
Бакалаврын хөтөлбөр өдөр
Шихихутуг их сургуульд элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн гарсан өдрөөс эхлэн Элсэлтийн комиссын товлосон хугацаанд бүртгэнэ.
Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан элсэлтийн цахим систем рүү нэвтрэн орж, зааврын дагуу /www.shu.edu.mn / хаягийн “Цахим элсэлт” цонхоор нэвтэрнэ/ элсэлтийн журамтай танилцаж, бүртгүүлнэ.
- Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамж төлсөн байна.
- Бүртгэл баталгаажсан талаар мэдээлэл илгээнэ.
- Цахим үнэмлэх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувиар/
- Ерөнхий шалгалтын батламж хуудас
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авхуулсан байх/
- Бичиг хэргийн хавтас
- Дээд боловсролтой иргэн бол бакалаврын диплом /БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх/ эх хувиар
Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгч нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг
/элсэлт баталгаажуулах үед зарлана/ төлсөн байна.
Заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй элсэгчийн элсэх эрхийг дараагийн элсэгчдэд шилжүүлнэ
Суралцах эрх олгох үйл ажиллагааг “Элсэлтийн комисс”-оос тогтоосон хугацаанд тасалбар болгоно.
Суралцах эрх авсан элсэгч нь хавар, намрын улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж, чиглүүлэх сургалтад хамрагдана.
Их сургуулийн ректорын “Оюутан элсүүлэх” тухай тушаал гарч, элсэгчтэй “Суралцах гэрээ” байгуулна.
Эрхлэх ажил, мэргэжил
ШХИС-аас олон нэр хүндтэй мэргэжилтнүүд төрж гарсан тухайлбал, хуульчдийн карьерийн оргил болсон Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн 3 хүн ажиллаж байна.
Судалгаанаас авч үзвэл ШХИС-ийн өдрийн ангийн суралцагсдад 5 аас 6 дугаар семестрийн хооронд ажлын санал ирдэг.
8 дугаар семестрт төгсөлтийн шалгалт авах бөгөөд уг хуульчдын мэргэжлийн шалгалтын загвараар авагддаг тус шалгалтыг амжилттай давснаар хуульчийн эрх олгох албан ёсны шалгалтын бэлтгэл болж өгдөг.
Өнгөрсөн жилийн статистикаас үзвэл уг шалгалтанд ШХИС-ийн 80 орчим хувь тэнцсэн үзүүлэлттэй байна.
Та эрх зүйч мэргэжилтэй болсноор төрийн албанд ажиллахад дөхөмтэй болно. Манай төгсөгчид Төрийн албаны шалгалтад эхний 3 байрт тогтмол байрт ордог үзүүлэлттэй байна.
ШХИС-ийг төгсөөд эхний 6 сарын дотор 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилд орсон бол үлдсэн хэсэг нь гадагшаа мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа гэсэн судалгаа байна.
Эрх зүй бакалаврын ажлын байр
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан
- Байгууллагын комплаенс мэргэжилтэн
- Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Элсэлтийн хөнгөлөлт
Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлтөд хамрагдах шалгуурыг хангасан элсэгч хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ нотлох баримтын хамт ШХИС-ийн санхүү, аж ахуйн албанд гарган шийдвэрлүүлнэ.
Элсэлтийн хөнгөлөлт олгох тухай ШХИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.
9.1.Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах шалгууруудыг хангасан элсэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
9.1.1.Элсэлтийн суурь шалгалтад 700-аас дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувиар;
9.1.2.Элсэлтийн суурь шалгалтад 650-699 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 80 хувиар;
9.1.3.Элсэлтийн суурь шалгалтад 600-649 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар;
9.1.4.Элсэлтийн суурь шалгалтад 550-599 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.5.Нийгмийн тухай мэдлэг, Математик, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3 байр/ элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;
9.1.6.Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;
9.1.7.Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.8.Үндэсний цөөнх цаатан элсэгч, тусгай хэрэгцээт элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.9.Өрх толгойлсон элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.10. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны дотор сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд 5 хувь;
Шалгуур | Хичээлийн жил | 1-р курсын хичээлийн жилийн сургалтын төлбөрийн |
---|---|---|
Элсэлтийн суурь шалгалтын хэмжээст оноо | 700-аас дээш оноо | 100 хувь |
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр | 650- 699 оноо | 80 хувь |
Ахлах ангидаа оюуны спортын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон бол | 20 хувь | |
Нийгмийн тухай мэдлэг, Математик, Мэдээлэл зүй, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3-н байр/ | 20 хувь | |
Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй | 5-10 хувь | |
Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн | 5-10 хувь |
Хөтөлбөрийн индекс
Хөтөлбөр | Индекс |
---|---|
Бизнесийн эрх зүй | 042103 |
Эрх зүй бакалаврын эчнээ | 042101 |