Шихихутуг сэтгүүл
Сэтгүүлийн тухай
“Шихихутуг” сэтгүүл нь 1999 оноос хойш Шихихутуг их сургуулиас эрхлэн гаргаж буй Монгол Улсын хууль зүйн мэргэжлийн ууган сэтгүүл юм. Тус сэтгүүл нь эрх зүйн онол, удирдахуйн ухааны онол, арга зүй, практик асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан нийтлэлийг түгээх зорилготойгоор 25 жилийн хугацаанд 31 дугаар хэвлэгдсэн.
Шихихутуг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн хурлаар сэтгүүлийн нийтлэлийн бодлогод өөрчлөлт оруулж, хуулбарлалтын хувь тогтоон мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийдэг (Peer-reviewed) хууль зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүл болгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь эрх зүй, харьцуулсан эрх зүй судлалын онол, арга зүйг хөгжүүлэх, практик ололт, амжилтыг нэвтрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Сэтгүүлд нийтэлсэн эрдэм шинжилгээний бүтээл нь зохиогчийн оюуны өмч байх бөгөөд бүтээлийн ашиглалт, эрхийн хамгаалалтыг Монгол Улсын хууль, тогтоомж болон CC BY (Attribution) лицензийн дагуу хэрэгжүүлж байна.