Skip to content

Суралцагч, төгсөгч хөгжлийн төв

Шихихутуг их сургуулийн суралцагч, төгсөгч хөгжлийн бодлого (2022-2027) – ын зорилго нь Шихихутуг их сургуулийн эрхэм зорилго, алсын хараа болон тус сургуулийн суралцагчийн хөгжих хүсэл эрмэлзэлд үндэслэн суралцагчийн авьяас чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бие хүн болон төлөвшихөд туслах, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байгаа суралцагчийг бүхий л нөхцөлөөр дэмжин ажиллахад оршино.
Суралцагч, төгсөгчийн хөгжлийн төв нь оюутны олон нийтийн байгууллагын (оюутны зөвлөл, клуб гэх зэрэг) үйл ажиллагааг дэмжих, оюутны хөгжил, төлөвшил, нийт оюутны суралцах идэвхийг сайжруулах, төгсөгчийг хөгжүүлэх буюу тэдний насан туршийн боловсролыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна.

Төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • Суралцагчийн хөгжил төлөвшлийг дэмжиж, сурах арга барил эзэмшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг, спортын секц, дугуйлан, клуб хичээллүүлэх үйл ажиллагааг дэмжин уялдуулан зохицуулах, зөвлөх, чиглүүлэх, хамтарч ажиллах;
  • Суралцагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зуучлах, гэрээт болон цагийн ажлын байрны талаарх мэдээллээр хангах;
  • Төгсөгчдийг ажлын байранд зуучлах, судалгааг гаргах, дүн шинжилгээ хийх
  • Сургалтын үйл ажиллагаанаас гадуур суралцагчийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Cуралцагчид үзүүлэх үйлчилгээ (бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэлэг, хөтөлбөрт хамруулах, нийтийн тээврийн цахим карт, замын зардлын буцаан олголт, оюутан солилцоо, эрүүл мэндийн үйлчилгээ, номын сангийн үйлчилгээ зэрэг)-г зуучлах, зохион байгуулах, энэ талаар мэдээллээр хангах, заавар зөвлөгөө өгөх;
  • Мэргэжлийн мэдлэг, ур чадварын уралдаан тэмцээн, олимпиадын талаарх мэдээллээр хангах, хамруулах, оролцуулах, энэ талаар санал дүгнэлт, зөвлөмж гаргах;
  • Сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын хэрэгцээг тодорхойлох болон тэдний сэтгэл ханамжийг тодорхойлох судалгааг хийх
  • Сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчин, материаллаг баазын талаар оюутны сэтгэл ханамжийн судалгаа авч, үнэлгээ хийх, дүнг сургуулийн захиргаанд танилцуулах;
  • Сургуулийн төсөвт оюутны байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр тусгагдсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
  • суралцагчийг шагнал урамшуулалд тодорхойлох;
  • оюутны мэдээллийн сан бүрдүүлэх;
  • төгсөгчдийн холбоотой хамтран төгсөгчийн суралцах хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, төгсөгч хөгжүүлэх чиглэлтийг тодорхойлох;
  • Төгсөгчдийн ажлын байрны мэдээллийн санг бүрдүүлэн, карьер өсөлтөд дүгнэлт өгч ажиллах.

Холбоо барих

Шихихутуг их сургуулийн суралцагч, төгсөгч хөгжлийн төв

Суралцагч, төгсөгч хариуцсан менежер

Skip to content