Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн индекс
D031301
Магадлан итгэмжлэгдсэн
БМИҮЗ 2025 он
Хичээллэх өдөр
Өдрийн анги
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Удирдах зөвлөлийн тухайн жилд тогтоосон хяналтийн тоо
160
Суралцах хугацаа
4 жил
“Сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрийн зорилго, зорилт
PEO-1
Сэтгэл судлалын онол, арга зүй, голлох салбарууд /когнитив, нийгмийн, хөгжлийн клиникийн сэтгэл судлал гэх мэт/ төдийгүй хүний зан төлөвийн үндсэн механизм, тархины үйл ажиллагаа, сэтгэл хөдлөл, хандлага, харилцаа, хуулийн болон гэмт хэргийн сэтгэл судлалын талаарх гүнзгий мэдлэгээ мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай
PEO-2
Сэтгэл судлалын мэргэжлийн дүгнэлт гаргахад шаардлагатай судалгаа, туршилт, статистик болон тоон шинжилгээний аргуудыг ашиглан аливаа өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвар эзэмшин үр дүнг мэргэжлийн түвшинд тайлагнах чадвартай байх
PEO-3
Нийгмийн янз бүрийн орчин, хэл соёлын хүрээнд зохицон, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зан үйлийг удирдах, байгууллага болон хувь хүний харилцааны стратегийг ойлгон харилцаж, шаардлагатай зөвлөгөө туслалцаа үзүүлэн мэргэжлийн түвшинд ажиллах чадвар, төлөвшилтэй байх
PEO-4
Хүний сэтгэл зүйн эмзэг байдал, хүний эрхийг хүндэтгэн нууцыг хамгаалж, мэргэжилтний ёс зүйн зарчмыг баримтлан мэргэжлийн өндөр түвшний хандлага төлөвшсөн байх
“Сэтгэл судлал” бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
Үр дүнгүүд | PLOs /хөтөлбөрийн суралцахуйн үр дүн/ | Суралцахуйн үйл | Харгалзах /PEO/ |
---|---|---|---|
PLO-1 | Сэтгэл судлалын гол онолууд, судалгааны арга зүй, сэтгэл судлалын гол салбаруудын (когнитив, нийгмийн, хөгжлийн, клиникийн сэтгэл судлал гэх мэт) талаар болон хүний зан төлөвийн үндсэн механизм, тархины үйл ажиллагаа, сэтгэл хөдлөл, хандлага, харилцааны талаарх ойлголтоо хэрэглэх чадвартай байх | Мэдлэг
Чадвар
| PEO-1 PEO-2 |
PLO-2 | Хуулийн сэтгэл судлал, гэмт хэргийн сэтгэл судлалын талаарх эрх зүйн онолын суурь мэдлэг, чадвараа ерөнхий сэтгэл судлалын онол, арга зүйтэй хослуулан хэрэглэх чадвартай байх | Мэдлэг
Чадвар
| PEO-1 PEO-2 |
PLO-3 | Сэтгэл судлалын судалгааны аргууд, туршилтын дизайн, өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, статистик болон тоон шинжилгээний аргуудыг ашиглах чадвартай байх | Мэдлэг
Чадвар
| PEO-2 |
PLO-4 | Судалгааны үр дүнг мэргэжлийн түвшинд тайлагнах, шинжлэх, эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл бичих чадвартай байх |
Чадвар
| PEO-2 |
PLO-5 | Бусад хүмүүстэй үр дүнтэй харилцах, харилцааны стратегийг ойлгон хэрэгжүүлэх ур чадвар эзэмшсэн байх |
Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-3 PEO-4 |
PLO-6 | Сэтгэл судлалын мэргэжилтний ёс зүйн зарчим, хүний эрхийг хүндэтгэх, нууцлалыг хамгаалах талаар ойлголтод тулгуурлан хүний сэтгэл зүйн эмзэг байдлыг хүндэтгэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцах төлөвшилтэй байх |
Хандлага төлөвшил
| PEO-3 PEO-4 |
PLO-7 | Сэтгэл зүйн онолыг амьдралд болон ажил мэргэжлийн салбарт хэрэглэж, асуудал шийдвэрлэх, зан үйлийг удирдах, байгууллагын болон хувь хүний түвшинд зөвлөгөө өгөх, хүнтэй ажиллах чадвартай болсон байх | Мэдлэг
Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-1 PEO-2 PEO-3 PEO-4 |
PLO-8 | Хэл, соёл, технологийн олон талт байдал, нийгмийн янз бүрийн орчинд зохицон ажиллах чадвартай байх | Чадвар
Хандлага төлөвшил
| PEO-1 PEO-3 PEO-4 |
Асуулга
Ажлын байр
- Хууль эрх зүй, шүүх, онцгой байдал, цагдаагийн байгууллага
- Хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллага
- Сэтгэл зүйн төв
- Эмнэлэг, сургууль болон бусад төрлийн байгууллага
- Судалгааны төв, хүрээлэн