Skip to content

Эрх зүй-мэдээллийн технологи сургалтын төлөвлөгөө

Бүтээгч

Хүрэх үр дүн PLO-1

Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;

Хүрэх үр дүн PLO-2

Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар шаардлагатай этгээдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх;

Хүрэх үр дүн PLO-3

Эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах;

Хүрэх үр дүн PLO-4

Эрх зүйн баримт бичгүүдийг шаардлага ханган боловсруулах; боловсруулсан баримт бичгийг үнэлж дүгнэх; боловсронгуй болгох;

Хүрэх үр дүн PLO-11

Инженерийн болон эрхзүйн мэдлэгээ хууль эрх зүйн ажиллагааг автоматжуулах, компьютерын системийн тулгамдсан асуудлыг шийдэхэд бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах

Хүрэх үр дүн PLO-3

Эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах;

Хүрэх үр дүн PLO-5

Техник, программ хангамжийн дэвшилтэт технологийг судлан эзэмшиж, өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх;

Хүрэх үр дүн PLO-6

Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа цаг үед нийцүүлэн шинэчилдэг байх;

Хүрэх үр дүн PLO-7

Нийгэм, хэл, соёлын өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх;

Хүрэх үр дүн PLO-12

Төрийн болон бизнесийн, бизнесийн бус бүхий л байгууллагад компьютерын системийн программ хангамжийн зохиомж, хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн шийдлийг санал болгон, хамтран ажиллах

Хүрэх үр дүн PLO-8

Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх;

Хүрэх үр дүн PLO-9

Хүн, нийгмийн аливаа орчинд мэргэжлийн болон ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх;

Хүрэх үр дүн PLO-10

Мэргэжилтний болон бие хүний хувьд бусадтай харилцах харилцаа, хандлагын хувилбаруудыг оновчтой сонгон хэрэглэх мэдрэмжтэй байх;

Хөтөлбөрийн зорилго

Нэг

PEO-1 Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, эдийн засгийн үр шим, боломж, эрсдэлийг тооцоолон дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, бизнесийн байгууллагын баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох.

Хоёр

PEO-2 Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлтэй, бизнесийн алдагдал бага байх дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох.

Гурав

PEO-3 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, хуульчийн болон бизнесийн ёс зүйн хувьд үлгэрлэгч байх

Дөрөв

PEO-4 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх

Асуулга

Ажлын байр

Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Бусад байгууллагад эрх зүйн мэргэжлийн давуу талыг ашиглан дараах ажлын байруудад ажиллаж болно:
  • Программ хөгжүүлэлтийн багийн ажилтан
  • Мэдээллийн технологийн ажилтан
  • Төслийн багийн туслах ажилтан
  • Байгууллагад мэдээллийн технологийн зөвлөх

Төгсөгчдийн сэтгэгдэл

Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.

Г.Түвшинбаатар /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

ХУД, ИТХ-ын ажлын албаны Хууль, эрх зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй хуульч болохын төлөө суралцаж байхад минь хуульчийн мэргэжлийн ур чадвар, үнэт зүйлсийг алхам тутамд зааж сургасан эрдэмтэн багш нартаа маш их талархаж явдаг.
Эрх зүйч мэргэжлийн бакалаврын зэргээ гардаж аваад ахиад илүү мэргэших нэгэн боломж олдсон нь Шихихутуг Их сургуульдаа Эрүүгийн эрх зүйн багшаар эрдэмтэн багш нарынхаа дор хамгийн отгон багш болж ажиллахаар болсон нь миний амьдралд том аз завшаан болсон билээ. Багшаар ажиллах хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, багш нараасаа сонсох, сурах зүйл дутуу байсан тул сургуулийнхаа магистрын ангид элсэн орж Хууль зүйн ухааны магистр болсон. Хуульчийн мэргэжлээр амжилттай ажиллах олон зүйлийг сургууль минь нээж өгсөн гэж би хувьдаа боддог.
Сургуулийн үнэт зүйл, багш нарынхаа заасан мэргэжлийн ур чадвар, ёс зүйг өндөрт өргөж явахын төлөө хуулийн салбарт хичээнгүйлэн ажиллаж байна.

Э.Гүрбазар / Шихихутуг их сургуулийн 2021 оны төгсөгч/

Миний бие 2023 онд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад анх удаа оролцож, амжилттай тэнцэн, хуульч, өмгөөлөгч мэргэжлийг эзэмшсэн.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Суралцах хугацаандаа чадварлаг эрдэмтэн багш нарын маань зааж сургасан бүхий л зүйлс ажил мэргэжил болон амьдралд минь асар том нөлөө үзүүлж, амьдарлын их далайд чиглүүлэх луужин болж байдаг. Хийж байгаа зүйлдээ дуртай байх, сонгосон мэргэжилдээ эзэн байхыг сургуульд сурах хугацаандаа хамгийн ихээр ойлгож амьдралынхаа гол зарчим болгож ажиллаж байна.
Цаашид хууль зүйн салбарт тавьсан зорилго, хүрэхийг хүссэн оргилдоо амжиллтай хүрч, мэргэжлийнхээ болон сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалан ажиллах болно.

Н.Халиунаа /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.
Оюутан байх хугацаандаа Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулдаг “Олон Улсын Хүмүүнлэгийн Эрх Зүйн Шүүхийн Мэтгэлцээн”, болон БНСУ-ын Сүншил их сургуулиас зохион байгуулсан “Стетсон Олон Улсын Хүрээлэн Буй Орчны Шүүхийн Мэтгэлцээн” тэмцээнд тус тус амжилттай оролцсон бөгөөд энэ нь надад академик түвшинд гадаад хэлний чадвар сайжрах,олон улсын гэрээ, конвенцэд тулгуурлан хууль зүйн дүгнэлт, дүн шинжилгээ хийж сурах, хувь хүний хөгжлийн хувьд бусад орны оюутнуудтай мэтгэлцэж, ур чадвар авхаалж самбаагаа сорих, бие биенээсээ суралцаж, туршлага хуримтлуулах зэрэг томоохон боломжийг бий болгож өгсөн.
Миний бие одоогоор “Андерсон энд Андерсон” Олон Улсын хуулийн фирмийн Монгол дах салбарт хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд дээрх тэмцээнүүд нь энэхүү ажлын байранд ороход миний хувьд том давуу тал болсон ба тус тэмцээнээс сурч мэдсэн бүхэн минь өөрийн хариуцан ажиллаж буй олон улсын шинжтэй хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ихээхэн туршлага, дэмжлэг болж байгаад баяртай байна.
Skip to content