Шихихутуг их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хурал 2025.11.07-ны хуралдлаа. Хуралдаанаар Шихихутуг их сургуулийн докторант Ц.Амарсанаагийн “Хүний генетикийн халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” сэдвээр докторын дипломын ажлын урьдчилсан хамгаалалтыг хэлэлцлээ. Хуралдаанаас докторант Амарсанаагийн докторын дипломын ажлыг 100% саналаар дэмжиж жинхэнэ хамгаалалтад оруулахаар тогтов.







