Skip to content
Skip to content

“Оюутан эрх зүйн хөтөч” төсөлд хамрагдлаа.

ШААРДЛАГАД НИЙЦСЭН ОРОН БАЙРТАЙ БАЙХ ЭРХИЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ “ОЮУТАН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” НАРЫН СУРГАЛТАНД ШИХИХУТАГ их сургуулийн дэргэдэх хууль зүйн клиник сургалтын төвийн оюутнууд орон байртай байх эрх, дахин төлөвлөлт, газар чөлөөлтийн талаар олон нийтэд анхан шатны эрх зүйн зөвлөгөө өгөх пробоно санаачилгыг дэмжих зорилгоор эрх зүйн 2-3 ангийн оюутнууд сургалтад хамрагдлаа.

Оюутан эрх зүйн хөтөч нар СБД-ийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14 болон 18-р хороодод 2025.04.01-2025.05.09 хүртэлх хугацаанд ажиллаж, нөлөөлөлд өртсөн иргэдэд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хамгаалалтын талаар эрх зүйн анхан шатны зөвлөгөөг биечлэн өгөх болно.