Ерөнхий эрдмийн тэнхим
Ерөнхий эрдмийн тэнхим
Ерөнхий эрдмийн тэнхим нь 2000 онд байгуулагдаж, тэнхимийн эрхлэгчээр академич Ж.Болдбаатар багшийг томилж тус тэнхимийн үндэс суурь анх тавигдсан юм.
Тус тэнхим нь эрх зүй, бизнесийн эрх зүйн бакалавр, эрх зүйн магистр, докторын хөтөлбөрт холбогдох судлагдахууны сургалтыг явуулж, эрдэм шинжилгээ судалгааны ажил болон нийгэм олон нийтийн ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн “Upton international institute of education” байгууллагатай хамтран олон улсын стандарт бүхий Оксфордын их сургуулийн академик англи хэлний сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зорилго
Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд хууль зүйн шинжлэх ухаан болон бусад салбар шинжлэх ухааны үүднээс асуудлыг өргөн хүрээгээр тодорхойлох, шийдвэрлэх чадвар эзэмшсэн, хөрвөх хийгээд өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэх.
Зорилт
- Үр дүнд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлэх
- Академик англи хэлний хөтөлбөрийг нэвтрүүлэх
- Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай суралцагчыг төлөвшүүлэх
Ерөнхий эрдмийн тэнхимийн онцлог үйл ажиллагаа
- Англи хэлний олимпиад
- Англи хэл дээрх илтгэлийн тэмцээн
- Маркетингийн нээлттэй өдөрлөг
- Эдийн засгийн онолын олимпиад