Skip to content
Skip to content

Нийтийн эрх зүйн тэнхим

Нийтийн эрх зүйн тэнхим

Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг холбогдох эрх зүйн зохицуулалтын дагуу зохион байгуулж, гүйцэтгэх мөн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд тэнхимийн үйл ажиллагаа нь чиглэгддэг.

Тус тэнхим 2000 онд байгуулагдсан бөгөөд анхны эрхлэгчээр Монгол Улсын гавьяат хуульч, Төр, нийгмийн зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Осорын Амархүү ажиллаж байв.

Шихихутуг их сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим нь Төрийн онол, Эрх зүйн онол, Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, Олон улсын эрх зүй, Хүний эрх, Татварын эрх зүй, Хүрээлэн буй орчны эрх зүй болоод бусад нийтийн эрх зүйд харьяалагдах хичээлүүдийн хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг хариуцан ажиллаж байна.

Нийтийн эрх зүйн тэнхим нь нийт 11 үндсэн багштай, багшлах бүрэлдэхүүний хувьд  Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор 2, Хууль зүйн ухааны доктор (Ph.D),  профессор 4, магистр багш 5 ажиллаж байна.

  • Тэнхимийн эрхлэгч: Ахлах багш, Хууль зүйн магистр Э.Анхбаяр
  • Тэнхимийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан
  • Тэнхимийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар
  • Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ж.Бямбадорж
  • Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор В.Удвал
  • Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Өлзийсайхан
  • Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Б.Мөнх-Эрдэнэ
  • Тэнхимийн ахлах багш, Хууль зүйн магистр Д.Отгонтуяа
  • Тэнхимийн ахлах багш, Хууль зүйн магистр Х.Одонтуяа
  • Тэнхимийн ахлах багш, Хууль зүйн магистр Ц.Амарсанаа
  • Тэнхимийн багш, Хууль зүйн магистр Г.Батнасан


Тэнхимийн судалгааны чиглэл

  • Төрийн онол,
  • Эрх зүйн онол,
  • Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессын эрх зүй,
  • Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй,
  • Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй,
  • Олон улсын эрх зүй,
  • Хүний эрх,
  • Татварын эрх зүй,
  • Хүрээлэн буй орчны эрх зүй
  • Харьцуулсан эрх зүй


Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа

Нийтийн эрх зүйн тэнхимийн дэргэд:

  • “Их цааз” захиргааны эрх зүйн клуб
  • “Шидэт гар” дохионы клуб үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тэнхимийн багш нар оюутан суралцагчдад чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
  • Үндсэн эрхийн мэтгэлцээн
  • Үндсэн хуулийн бодлогын уралдаан
  • Хүний эрхийн өдөрлөг
  • Усны өдөрлөг
  • Захиргааны эрх зүйн шүүхийн мэтгэлцээн
  • Эрүүгийн эрх зүйн бодлогын тэмцээн
  • Шидэт гар дохионы хэлний сургалт


Нийтийн эрх зүйн тэнхимээс суралцагчдад чиглэсэн зөвлөгөө үйлчилгээ

Нийтийн эрх зүйн тэнхимийн оюутанд чиглэсэн ажлын графикт заасан хуваарийн дагуу  Шихихутуг их сургуулийн 604 тоотод  зөвлөгөө өгнө. Багш тухайн цагт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байгаагүй тохиолдолд багшийн Шихихутуг цахим шуудангаар холбогдоно.

Зорилго

Сургуулийн сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэх, оюутан, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, Монгол Улсын эрх зүйн салбарт Нийтийн эрх зүйг хөгжихөд өөрсдийн хувь нэмрийг оруулж эрх зүйт ёс төлөвшихөд манлайлан оролцох.

Нийтийн эрх зүйн тэнхимийн бүрэлдэхүүн