Эрх зүй докторын хөтөлбөр
Хувьсан өөрчлөгдсөн болон цаашид байнга өөрчлөгдөх нөхцөлд байгууллага, баг хамт олон, төсөл хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай нэн шинэ мэдлэг бүтээх, ур чадвар эзэмших, өөрийгөө өөрчилж, хандлагаа төлөвшүүлэх боломжийг энэ хөтөлбөр олгоно.
Хөтөлбөрийн индекс
Е04210101
Магадлан итгэмжлэгдсэн
2017 он
Хичээллэх өдөр
Өдрийн анги
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Харьцуулсан эрх зүйн судлалаар эссэ бичих
Суралцах хугацаа
3-5 жил
Төгсөгчийн загвар
Нэг
PEO-1 Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох
Хоёр
PEO-2 Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн хамгийн үнэн зөв дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох
Гурав
PEO-3 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх
Суралцахуйн үр дүн
# | PLOs | Cуралцах үйлийн талбар /Блум таксаном/ | Хөтөлбөрийн PEO хамаарал |
---|---|---|---|
PLO-1 | Эрх зүйт ёсыг ухамсарлан, эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг ойлгон эрх зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр шинэ онол, ухагдахуун, мэдлэг бүтээхүйц арга барилд чадваржсан | Мэдлэг Ур чадвар
| PEO-1 |
PLO-2 | Эрх зүйн тогтолцоо, харьцуулсан судлалын түвшинд онол, ухагдахуун бүтээгдэх зорилгоор харьцуулах объектыг тодорхойлоход суралцсан, харьцуулан судлах судалгааны арга зүйд мэргэшсэн | Мэдлэг Ур чадвар
| PEO-1, PEO-2 |
PLO-3 | Шүүмжлэлт сэтгэлгээтэй байж, судалгаа шинжилгээний олон талт, нарийн түвэгтэй, дэвшилтэт арга зүйг эзэмшин, эрх зүй, нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх үр дүнг тооцоолон судлахад бэлтгэгдсэн | Ур чадвар
| PEO-2 |
PLO-4 | Дэвшилтэт технологийг ашиглах, судалгааны ажилд нэвтрүүлэх, хувь хүний болон мэргэжлийн, судлаачийн ур чадвараа ямагт хөгжүүлэх эрмэлзэлтэй байх | Ур чадвар, Хандлага | PEO-3 |
PLO-5 | Судлаачийн хувиар нийгэмд хор нөлөө учруулахгүй байх, үр ашиг бий болгох хэмжээнд ёс зүйн болон нийгмийн хариуцлага хүлээх, шударга ёс, академик ёс зүйн эрхэмлэн төлөвшсөн байх | Хандлага | PEO-4 |
Мэдлэг бүтээгч байхад хүргэх суралцахуйн үр дүнгүүд: /PLOs-CLO хуваарилагдах/
PLO CLO | CLOs | Судлагдахууны хувилбар |
---|---|---|
PLO-1
CLO-1 | Эрх зүйн шинжлэх ухааны дэвшилтэт онол, арга зүйн чиглэл, эрх зүйн тогтолцооны хандлагыг бүрэн ойлгосон |
|
PLO-1
CLO-2 | Эрх зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр шинэ баримт, ухагдахуун, үйл, зарчим, онол бий болгохуйц буюу мэдлэг бүтээх суурьтай |
|
PLO-2
CLO-3 | PLO-2
CLO-3
Харьцуулагдах, эс харьцуулагдах судалгааны объектыг дүгнэн тодорхойлох гүнзгийрүүлсэн мэдлэгтэй |
|
PLO-1
CLO-4 | Эрх зүйт ёсыг ухамсарласан |
|
Асуулга
Ажлын байр
Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан
- Байгууллагын комплаенс мэргэжилтэн
- Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Төгсөгчдийн сэтгэгдэл
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.