Шихихутуг их сургуулийн Эрдмийн Зөвлөлийн дарга, профессор Д.Лүндээжанцан (Sc.D), ШХИС-ийн Судалгааны хүрээлэнгийн судлаач багш, академич, профессор Ц.Батбаяр (Sc.D) нар Японы Кюүшюүгийн их сургуулийн Хуулийн сургуулийн захирал, профессор Токумото Минорутай 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын уулзалт хийв. ШХИС-ийн төлөөлөгчид тус сургууль болон Монголын хууль зүйн дээд боловсролын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар танилцуулга хийж, сонирхсон асуултуудад хариулт өгөв.
Профессор Токумото Минору Кюүшюүгийн их сургуулийн Хуулийн сургууль, түүгээр бэлтгэдэг эрх зүйч, хуульчдын мэргэжлийн боловсрол, ур чадварын талаар танилцуулга хийв.
Шихихутуг их сургууль болон Кюүшюү их сургууль хооронд хамтын ажиллагааг бий болгох, багш, профессор нарын богино хугацааны солилцоо, харилцан мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж байх, тус бүрийн зохион байгуулж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд төлөөлөгч оролцуулж, илтгэл тавиулж байх зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тогтоож, хамтран ажиллахаар тогтов.
Японы Күюшүгийн их сургууль нь 1911 онд байгуулагдсан, Японы эзэн хааны сургуулиудын нэг юм. ШХИС-ийн төгсөгчид тус их сургуулийн Хуулийн сургуулийн Ахисан түвшний хөтөлбөрүүдэд амжилттай суралцаж байна.
Шихихутуг их сургуулийн Захиргаа