Сүүлд шинэчилсэн
2025/06/18
Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөр
Хөтөлбөрийн тойм
- Индекс: 031301
- Магадлан итгэмжлэгдсэн он: БМИҮЗ 2025
- Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Үндэсний босго оноо
- Суралцах хугацаа: 4 жил
- Суралцах хэлбэр: Өдрөөр
Тавигдах шаардлага
- Боловсрол:Бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба түүнээс дээш байх
- Элсэлтийн босго оноо: Нийгэм судлал эсвэл математик 490 ба түүнээс дээш (ЭЕШ-1), Математик эсвэл Англи хэл – 490 ба түүнээс дээш (ЭЕШ-2)
*** Хэрэв гадаадад төгссөн бол “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журмыг баримтална. Нэмэлт мэдээллийг www.eec.mn хаягаар орж шалгана уу!
Холбоо барих
- Утас: (+976) 7766 1991, 9903-6177, 9908-6637, 9909-3607, 9913-6283
- И-мэйл хаяг: admission@shihihutug.edu.mn
Хөтөлбөрийн тухай
Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, тэр дундаа хууль, эрх зүйн байгууллагад сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, оношилгоо зэрэг сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэн ажиллах мэдлэг, чадвартай БҮТЭЭГЧ, ЗӨВЛӨГЧ, СУДЛААЧийг бэлтгэх зорилготой хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр нь ерөнхий сэтгэл судлалын онол, суурь ойлголтуудыг судлахаас гадна хуулийн сэтгэл судлалын хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож байна. Тухайлбал хуулийн сэтгэл судлал, цагдаагийн сэтгэл судлал, гэмт хэргийн сэтгэл судлал, онцгой байдлын сэтгэл судлал зэрэг хичээлүүдийг тусгасан нь төгсөгчдөд хууль, шүүх, цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад мэргэшсэн сэтгэл зүйч болон ажиллах үүд хаалгыг нээж өгөх давуу талтай юм.
Оюутан суралцаж байх хугацаандаа академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий англи хэл болон мэргэжлийн англи хэлний хичээлийг үзнэ. Ингэснээр англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмших боломж бүрдэх юм.
Сургалтын ерөнхий үйл явц
Манай сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөр нь өөрийн орны болон гадаадын олон улсын сэтгэл судлалын бакалаврын шилдэг хөтөлбөрүүдийн харьцуулсан судалгаанд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд агуулгын хувьд олон улсын ижил төстэй хөтөлбөрүүдэд дөхөж очсон гэдгээрээ онцлог юм.
Та нийтдээ 4 жил буюу 8 семестр суралцана. 1 хичээлийн жилд 2 семестер ногддог ба эхний жил 32, хоёр дахь жил 38, гурав дахь жил 35, төгсөх жил мөн 34 кредит цагийн хичээл тус тус судална. Үүнээс Ерөнхий суурь хичээл 24 кредит цаг буюу нийт хичээлийн агуулгын 18.7 хувь, Мэргэжлийн суурь хичээл 40 кредит цаг буюу 31 хувь, Мэргэшлийн хичээл 65 кредит цаг буюу 50.3 хувийг тус тус эзэлнэ.
Хичээл лекц, семинар гэсэн хэлбэрээр явагддаг ба семинарын хичээл нь жижиг группүүдэд хуваагдаж лекцээр авсан мэдлэгээ бататгах, тухайн хичээлийг илүү нарийвчлан үзэх юм. Бусад их дээд сургуулиас илүү олон буюу дөрвөн төрлийн дадлага хийж практик ур чадвараа нэмэгдүүлж, төгсөөд шууд ажиллах ур чадвартай болох боломжтой. Оюутнууд суралцах явцдаа бодит төслүүд дээр ажиллаж сэтгэл судлал, хууль, шүүхийн салбарт судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажилд оролцох боломжтой бөгөөд энэ нь тэдний мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, судалгааны арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ур чадварт суралцахад тусална.
Мөн тус хөтөлбөрт манай улсын их дээд сургуулиудын ижил төстэй хөтөлбөрт ордоггүй эм судлал, өгөгдлийн шинжилгээ, сэтгэл судлалын заах арга зүй, мэргэжлийн англи хэл, анатоми-физиологи зэрэг хичээлүүд ордог нь төгсөгчдөө мэргэжлийн талбартаа өрсөлдөх чадвар, мэргэшсэн боловсон хүчин болоход туслах юм.
Сургалтын төлөвлөгөө (тойм)
1-р курс (Семестр 1,2)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
2-р курс (Семестр 3,4)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
3-р курс (Семестр 5,6)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
4-р курс (Семестр 7,8)
Судлагдахуун | Шалгалт |
---|---|
| Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно. |
Бакалаврын хөтөлбөр өдөр
Шихихутуг их сургуульд элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн гарсан өдрөөс эхлэн Элсэлтийн комиссын товлосон хугацаанд бүртгэнэ.
Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан элсэлтийн цахим систем рүү нэвтрэн орж, зааврын дагуу /www.shu.edu.mn / хаягийн “Цахим элсэлт” цонхоор нэвтэрнэ/ элсэлтийн журамтай танилцаж, бүртгүүлнэ.
- Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамж төлсөн байна.
- Бүртгэл баталгаажсан талаар мэдээлэл илгээнэ.
- Цахим үнэмлэх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувиар/
- Ерөнхий шалгалтын батламж хуудас
- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авхуулсан байх/
- Бичиг хэргийн хавтас
- Дээд боловсролтой иргэн бол бакалаврын диплом /БШУЯ-ны төгсөгчдийн системд бүртгэлтэй байх/ эх хувиар
Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгч нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг
/элсэлт баталгаажуулах үед зарлана/ төлсөн байна.
Заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй элсэгчийн элсэх эрхийг дараагийн элсэгчдэд шилжүүлнэ
Суралцах эрх олгох үйл ажиллагааг “Элсэлтийн комисс”-оос тогтоосон хугацаанд тасалбар болгоно.
Суралцах эрх авсан элсэгч нь хавар, намрын улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж, чиглүүлэх сургалтад хамрагдана.
Их сургуулийн ректорын “Оюутан элсүүлэх” тухай тушаал гарч, элсэгчтэй “Суралцах гэрээ” байгуулна.
Эрхлэх ажил, мэргэжил
Тус хөтөлбөр нь Монгол Улсад сэтгэл судлал ба хуулийн сэтгэл судлалыг хослуулсан “Анхны хөтөлбөр” учраас та сонгон суралцсанаар ирээдүйд үнэ цэнтэй мэргэжилтэн болох аялалдаа хөрөнгө оруулалт хийж чадах юм.
Төгсөгчид ажлын байранд гараад хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, хандлага, сэтгэцийн онцлогийг хууль эрх зүйн орчинтой уялдуулан судалж, ажиллахаас гадна хүний эрх, сэтгэл зүйн эмзэг байдлыг хүндэтгэн үзэх чадвартай мэргэжилтэн болно
Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөрөөр суралцсанаар ирээдүйд дараах ажлын байруудад ажиллах боломжтой
- Хууль, эрх зүй, шүүх, онцгой байдал, цагдаагийн байгууллага;
- Хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллага;
- Сэтгэл зүйн төв;
- Эмнэлэг, сургууль болон бусад төрлийн байгууллага;
- Судалгааны төв, хүрээлэнд ажиллах боломжтой.
Элсэлтийн хөнгөлөлт
Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлтөд хамрагдах шалгуурыг хангасан элсэгч хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ нотлох баримтын хамт ШХИС-ийн санхүү, аж ахуйн албанд гарган шийдвэрлүүлнэ.
Элсэлтийн хөнгөлөлт олгох тухай ШХИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.
9.1.Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах шалгууруудыг хангасан элсэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:
9.1.1.Элсэлтийн суурь шалгалтад 700-аас дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувиар;
9.1.2.Элсэлтийн суурь шалгалтад 650-699 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 80 хувиар;
9.1.3.Элсэлтийн суурь шалгалтад 600-649 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар;
9.1.4.Элсэлтийн суурь шалгалтад 550-599 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.5.Нийгмийн тухай мэдлэг, Математик, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3 байр/ элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;
9.1.6.Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;
9.1.7.Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.8.Үндэсний цөөнх цаатан элсэгч, тусгай хэрэгцээт элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.9.Өрх толгойлсон элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;
9.1.10. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны дотор сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд 5 хувь;
Шалгуур | Хичээлийн жил | 1-р курсын хичээлийн жилийн сургалтын төлбөрийн |
---|---|---|
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр | 700-аас дээш оноо
| 80 хувь
|
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр | 650- аас дээш оноо | 40 хувь
|
Ахлах ангидаа оюуны спортын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон бол
| 20 хувь
| |
Нийгмийн тухай мэдлэг, Математик, Мэдээлэл зүй, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3-н байр/ | 20 хувь
| |
Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй
| 5-10 хувь | |
Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн | 5-10 хувь |
Хөтөлбөрийн индекс
Хөтөлбөр | Индекс |
---|---|
Эрх зүй | 042101 |
Бизнесийн эрх зүй | 042103 |
Сэтгэл судлал | 031301 |
Эрх зүй-мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөр | 042101 |
Эрх зүй бакалаврын эчнээ
| 042101 |
Бусад мэдээлэл
