Skip to content
Skip to content

Сүүлд шинэчилсэн

2025/06/17

Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөр

Хөтөлбөрийн тойм

  • Индекс: 031301
  • Магадлан итгэмжлэгдсэн он:  БМИҮЗ 2025
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Үндэсний босго оноо
  • Суралцах хугацаа:  4 жил
  • Суралцах хэлбэр: Өдрөөр

Тавигдах шаардлага

  • Боловсрол:Бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба түүнээс дээш байх
  • Элсэлтийн босго оноо: Нийгэм судлал эсвэл математик 490 ба түүнээс дээш (ЭЕШ-1), Математик эсвэл Англи хэл – 490 ба түүнээс дээш (ЭЕШ-2)

*** Хэрэв гадаадад төгссөн бол “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журмыг баримтална. Нэмэлт мэдээллийг www.eec.mn хаягаар орж шалгана уу!

Холбоо барих

Хөтөлбөрийн тухай

Сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, тэр дундаа хууль, эрх зүйн байгууллагад сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, оношилгоо зэрэг сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэн ажиллах мэдлэг, чадвартай БҮТЭЭГЧ, ЗӨВЛӨГЧ, СУДЛААЧийг бэлтгэх зорилготой хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр нь ерөнхий сэтгэл судлалын онол, суурь ойлголтуудыг судлахаас гадна хуулийн сэтгэл судлалын хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгож  байна. Тухайлбал хуулийн сэтгэл судлал, цагдаагийн сэтгэл судлал, гэмт хэргийн сэтгэл судлал, онцгой байдлын сэтгэл судлал зэрэг хичээлүүдийг тусгасан нь төгсөгчдөд хууль, шүүх, цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад мэргэшсэн сэтгэл зүйч болон ажиллах үүд хаалгыг нээж өгөх давуу талтай юм.

Оюутан суралцаж байх хугацаандаа академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу ерөнхий англи хэл болон мэргэжлийн англи хэлний хичээлийг үзнэ. Ингэснээр англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмших боломж бүрдэх юм.

Сургалтын ерөнхий үйл явц

Манай сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөр нь өөрийн орны болон гадаадын олон улсын сэтгэл судлалын бакалаврын шилдэг хөтөлбөрүүдийн харьцуулсан судалгаанд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд агуулгын хувьд олон улсын ижил төстэй хөтөлбөрүүдэд дөхөж очсон гэдгээрээ онцлог юм.

Та нийтдээ 4 жил буюу 8 семестр суралцана. 1 хичээлийн жилд 2 семестер ногддог ба эхний жил 32, хоёр дахь жил 38, гурав дахь жил 35, төгсөх жил мөн 34 кредит цагийн хичээл тус тус судална. Үүнээс Ерөнхий суурь хичээл 24 кредит цаг буюу нийт хичээлийн агуулгын 18.7 хувь, Мэргэжлийн суурь хичээл 40 кредит цаг буюу 31 хувь, Мэргэшлийн хичээл 65 кредит цаг буюу 50.3 хувийг тус тус эзэлнэ.

Хичээл лекц, семинар гэсэн хэлбэрээр явагддаг ба семинарын хичээл нь жижиг группүүдэд хуваагдаж лекцээр авсан мэдлэгээ бататгах, тухайн хичээлийг илүү нарийвчлан үзэх юм. Бусад их дээд сургуулиас илүү олон буюу дөрвөн төрлийн дадлага хийж практик ур чадвараа нэмэгдүүлж, төгсөөд шууд ажиллах ур чадвартай болох боломжтой. Оюутнууд суралцах явцдаа бодит төслүүд дээр ажиллаж сэтгэл судлал, хууль, шүүхийн салбарт судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажилд оролцох боломжтой бөгөөд энэ нь тэдний мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх, судалгааны арга зүй эзэмших, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ур чадварт суралцахад тусална.

Мөн тус хөтөлбөрт манай улсын их дээд сургуулиудын ижил төстэй хөтөлбөрт ордоггүй эм судлал, өгөгдлийн шинжилгээ, сэтгэл судлалын заах арга зүй, мэргэжлийн англи хэл, анатоми-физиологи зэрэг хичээлүүд ордог нь төгсөгчдөө мэргэжлийн талбартаа өрсөлдөх чадвар, мэргэшсэн боловсон хүчин болоход туслах юм.

Сургалтын төлөвлөгөө (тойм)

1-р курс (Семестр 1,2)

Судлагдахуун
Шалгалт
  • Монголын түүх
  • Философи
  • Англи хэл 1, 2
  • Судалгааны онол, арга зүй
  • Логик
  • Монголын түүх
  • Сэтгэл судлалын үндэс
  • Сэтгэл судлалын түүх
  • Хөгжүүлэх дадлага
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

2-р курс (Семестр 3,4)

Судлагдахуун
Шалгалт
  • Хүний хөгжил, харилцааны ёс зүй
  • Мэргэжлийн англи хэл-1, 2
  • Ерөнхий сэтгэл судлал
  • Хүний биеийн анатоми, физиологи
  • Нийгмийн сэтгэл судлал
  • Нейро сэтгэл судлал
  • Харилцааны сэтгэл судлал
  • Бие хүний сэтгэл судлал
  • Хөгжлийн сэтгэл судлал
  • Сэтгэл судлалын судалгааны арга зүй
  • Хуулийн сэтгэл судлал
  • Когнитив сэтгэл судлал
  • Танилцах дадлага
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

3-р курс (Семестр 5,6)

Судлагдахуун
Шалгалт
  • Өгөгдлийн шинжилгээ
  • Сэтгэл судлалын математик, статистик 1, 2
  • Байгууллагын сэтгэл судлал
  • Гэмт хэргийн сэтгэл судлал
  • Туршилтын сэтгэл судлал 1, 2
  • Сэтгэл зүйн оношилгоо
  • Цагдаагийн сэтгэл судлал
  • Клиник сэтгэл судлал
  • Судалгаа, арга зүйн дадлага
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

4-р курс (Семестр 7,8)

Судлагдахуун
Шалгалт
  • Онцгой байдлын сэтгэл судлал
  • Ялгаварт сэтгэл судлал
  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Сэтгэц заслын үндэс
  • Хөдөлмөрийн сэтгэл судлал
  • Хүний эрх
  • Эм зүй
  • Удирдлагын сэтгэл судлал
  • Сэтгэл судлаачийн ёс зүй
  • Мэргэшүүлэх дадлага
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

Бакалаврын хөтөлбөр өдөр

Шихихутуг их сургуульд элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн гарсан өдрөөс эхлэн Элсэлтийн комиссын товлосон хугацаанд бүртгэнэ.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан элсэлтийн цахим систем рүү нэвтрэн орж, зааврын дагуу /www.shu.edu.mn / хаягийн “Цахим элсэлт” цонхоор нэвтэрнэ/ элсэлтийн журамтай танилцаж, бүртгүүлнэ.

  • Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамж төлсөн байна.
  • Бүртгэл баталгаажсан талаар мэдээлэл илгээнэ.
Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгчдэд бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгч нь элсэн суралцах эрхийн бичиг авахдаа дараах материалуудыг бүрдүүлнэ.

Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгч нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг
/элсэлт баталгаажуулах үед зарлана/ төлсөн байна.

Заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй элсэгчийн элсэх эрхийг дараагийн элсэгчдэд шилжүүлнэ

Суралцах эрх олгох үйл ажиллагааг “Элсэлтийн комисс”-оос тогтоосон хугацаанд тасалбар болгоно.

Суралцах эрх авсан элсэгч нь хавар, намрын улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж, чиглүүлэх сургалтад хамрагдана.

Их сургуулийн ректорын “Оюутан элсүүлэх” тухай тушаал гарч, элсэгчтэй “Суралцах гэрээ” байгуулна.

Эрхлэх ажил, мэргэжил

Тус хөтөлбөр нь Монгол Улсад сэтгэл судлал ба хуулийн сэтгэл судлалыг хослуулсан “Анхны хөтөлбөр” учраас та сонгон суралцсанаар ирээдүйд үнэ цэнтэй мэргэжилтэн болох аялалдаа хөрөнгө оруулалт хийж чадах юм.

Төгсөгчид ажлын байранд гараад хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, хандлага, сэтгэцийн онцлогийг хууль эрх зүйн орчинтой уялдуулан судалж, ажиллахаас гадна хүний эрх, сэтгэл зүйн эмзэг байдлыг хүндэтгэн үзэх чадвартай мэргэжилтэн болно

Сэтгэл судлал бакалаврын хөтөлбөрөөр суралцсанаар ирээдүйд дараах ажлын байруудад ажиллах боломжтой

  • Хууль, эрх зүй, шүүх, онцгой байдал, цагдаагийн байгууллага;
  • Хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллага;
  • Сэтгэл зүйн төв;
  • Эмнэлэг, сургууль болон бусад төрлийн байгууллага;
  • Судалгааны төв, хүрээлэнд ажиллах боломжтой.

Элсэлтийн хөнгөлөлт

Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлтөд хамрагдах шалгуурыг хангасан элсэгч хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ нотлох баримтын хамт ШХИС-ийн санхүү, аж ахуйн албанд гарган шийдвэрлүүлнэ. 

Элсэлтийн хөнгөлөлт олгох тухай ШХИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

9.1.Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах шалгууруудыг хангасан элсэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

9.1.1.Элсэлтийн суурь шалгалтад 700-аас дээш оноо авсан элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувиар;

9.1.2.Элсэлтийн суурь шалгалтад 650-699 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 80 хувиар;

9.1.3.Элсэлтийн суурь шалгалтад 600-649 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хувиар;

9.1.4.Элсэлтийн суурь шалгалтад 550-599 оноо авсан элсэгчийн эхний жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;

9.1.5.Нийгмийн тухай мэдлэг, Математик, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3 байр/ элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;

9.1.6.Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10-30 хувиар;

9.1.7.Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;

9.1.8.Үндэсний цөөнх цаатан элсэгч, тусгай хэрэгцээт элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;

9.1.9.Өрх толгойлсон элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 10 хувиар;

9.1.10. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны дотор сургалтын төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд 5 хувь;

Шалгуур
Хичээлийн жил
1-р курсын хичээлийн жилийн сургалтын төлбөрийн
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр
700-аас дээш оноо
80 хувь
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр
650- аас дээш оноо
40 хувь
Ахлах ангидаа оюуны спортын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон бол
20 хувь
Нийгмийн тухай мэдлэг, Математик, Мэдээлэл зүй, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3-н байр/
20 хувь
Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй
5-10 хувь
Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн
5-10 хувь
ШХИС-ийн Удирдах зөвлөл нь сургалтын төлбөрийг жил бүр инфляц, хэрэглээний үнийн индекс хүчин зүйлийг харгалзан тогтооно. Таны төлсөн сургалтын төлбөрийн дийлэнх хувь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил, професор багш, ажилтны цалин хөлс, багш, оюутны хөгжил, урсгал зардалд зэрэгт зарцуулагддаг.
Тухайн хичээлийн жилийн төлбөртэй холбоотой мэдээллийг элсэлтийн лавлах утаснаас мэдээлэл авна уу!
Цахим бүртгэлийн холбоос. Та дээрх холбоос дарж бүртгэлээ хийгээрэй.

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөр
Индекс
Эрх зүй
042101
Бизнесийн эрх зүй
042103
Сэтгэл судлал
031301
Эрх зүй-мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөр
042101
Эрх зүй бакалаврын эчнээ
042101
Бакалаврын өдрийн анги болон эчнээ хөтөлбөрийн индекс.

Бусад мэдээлэл

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг. Шихихутуг их сургууль 2001, 2006, 2018, 2023 онд магадлан итгэмжлэгдсэн.

Бидэнтэй нэгдээрэй