Skip to content

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь Монгол Улсын хууль зүйн анхны хувийн сургууль, анхны хувийн их дээд сургуулийн нэг болж байгуулагдсан бөгөөд анхны магадлан итгэмжлэгдсэн сургуулийн нэг, анх удаа 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдэж, хөтөлбөрөө анх удаа магадлан итгэмжлүүлсэн, одоог хүртэл тууштайгаар чанар стандартаа хадгалж, улам сайжруулан төгөлдөржүүлж ирсэн уламжлалтай.

Алсын хараа

Олон улсын түвшний, үндэсний тэргүүлэх их сургууль байна

Эрхэм зорилго

Шилдэг менежмент, арга технологийг шингээсэн, сургалт судалгааны тэргүүлэх их сургууль байж, нийгэмд сайн сайхныг түгээнэ

Үнэт зүйлс

Уламжлал хамтын хүсэл тэмүүлэл
Нэр хүнд
Шихихутуг дэг жаяг

Эрхэмлэх зарчим

Хууль дээдлэх, Нээлттэй байдал, Судалгаанд суурилах, Чанарыг эрхэмлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах​

Уриа

Өрсөж сэтгэнэ, хөгжилд хөтөлнө​

Ректорын зурвас

Шихихутугаар овоглосон манай эрдмийн хамт олон Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд өөрийн орон зай, хүндтэй байр сууриа эзлэв. Бид улс үндэстнийхээ хууль цаазын үнэт зүйлс, хууль зүйн шинжлэх ухааны ололтод түшиглэсэн, монголын сурган боловсруулах багш шавийн барилдлагат арга ухааны хийгээд инноваци, чанарын удирдлага өөрийн үнэлгээний арга технологийг хослуулсан Шихихутуг дэг жаягийг бүтээж, улс үндэстэндээ төдийгүй олон улсад танигдаж чадлаа.
Өнөөдөр бид олон улсын болон үндэсний дээд боловсролын шилдэг менежмент, арга технологийг шингээсэн, сургалт судалгааны тэргүүлэх их сургууль байж, нийгэмд сайн сайхныг түгээх зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.
Иргэний нийгмээ сонсож мэдэрч, хамтран ажиллах нь бидний үйл ажиллагааны зарчим, ёс зүйн үүрэг гэж үзнэ.
Шихихутуг их сургууль бол олон түмэнд нээлттэй орчин үеийн сургууль. Өргөн олны санал зөвлөгөө, дэмжлэг эрдэмийн хамт олны маань хөгжил дэвшлийн нэгэн ундарга билээ. Бид сургуульдаа хандсан санал, хүсэлт болгонд туйлаас анхааралтай хандах болно. Олны түшиг оломгүй далай лугаа билээ. Сайн үйлс дэлгэртүгэй.

Дамбадаржаагийн ОЮУНЦЭЦЭГ

Монгол Улсын Гавьяат багш, профессор Дамбадаржаагийн Оюунцэцэг
Шихихутуг их сургуулийн ректор
Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн
Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Тоогоор илэрхийлвэл

0 %
Ажил эрхлэлт
0 %
Мэргэжлээрээ ажилдаг
+ 0 %
Доктор багш
0 +
Төгсөгчид
0 +
Хамтын ажиллагаа
0
Бакалаврын хөтөлбөр
0
Магистрын хөтөлбөр
0
Сургуулийн байр
Skip to content