Шихихутуг их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимйн ахлах багш, хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзоригийн эрдэм шинжилгээний өгүүлэл Унгар хэл дээр хэвлэгдлээ. Ахлах багш, хууль зүйн доктор М.Хатанзоригийн эрдэм шинжилгээний өгүүлэл (Mongol NGO-k – jogszabályi környezet a diszkontinuitás jegyében) Унгарын Пексийн их сургуулийн хуулийн факултетээс эрхлэн гаргадаг JURA сэтгүүлийн 2024 оны 3 дахь дугаарт нийтлэгдэв. Пексийн их сургууль нь 1367 онд үүсгэн байгуулагдсан, тус сургуулийн хуулийн факултет нь 1923 онд буюу 101 жилийн өмнөөс сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд JURA сэтгүүлийг 1994 оны 4 дүгээр сараас эхлэн эрхлэн хэвлүүлж ирсэн байна. Шихихутуг их сургууль болон Пексийн их сургууль хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажлыг 2024 оноос зохион байгуулж эхэлсэн. Ахлах багш М.Хатанзоригийн “Issues relating to CSO’s legal form and management in Mongolia and the attempts to restrain civil society” өгүүлэл мөн энэ оны 10 сард “World of Science” санд бүртгэлтэй Унгар улсын Civil Szemle сэтгүүлд нийтлэгдсэн юм. Сургуулийнхаа эрдэмтэн багш нарын цаашдын судалгаа, бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье. Судалгааны өгүүлэлтэй дараах холбоосоор танилцана уу: https://jura.ajk.pte.hu/JURA_2024_3.pdf
ШХИС-ийн Судалгааны хүрээлэн
ШХИС-ийн Хувийн эрх зүйн тэнхим