Бидний түүх
Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, хувийн хэвшлийн анхны хуулийн сургууль юм.
Хуульч, эрх зүйн чиглэлийн боловсон хүчинг 1990 оноос өмнө зөвхөн Улсын их сургууль болон Зөвлөлт Холбоот Улсад (хуучин нэрээр) бэлтгэдэг байсан тогтолцоог өөрчилж, Монгол Улсад шаардлагатай гэж үзсэн сургалтын шинэ арга барил, үзэл баримтлалыг бий болгох, орчин үеийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор тухайн үед МУИС, Шинжлэх Ухааны Академид багшилж, ажиллаж байсан эрдэмтэд хамтран тус сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй.
Шихихутуг их сургуулийн нэрийг үүсгэн байгуулагчид Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн, их заргач Шихихутуг (1180-1260)-ийн хурц ухаан, өв уламжлал, үнэнч шударга байдлыг бэлгэдэн өгчээ.

Шихихутуг хууль зүйн дээд сургууль Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийдвэрээр байгуулагдав.

Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн анхны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болов. 1992 онд 500 гаруй элсэгчдийн өргөдлөөс 33 оюутныг сонгон шалгаруулан элсүүлэв.

- Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг анхны 21 оюутан төгсөв.
- Хууль зүйн яам, Гэгээрлийн яамнаас хуулийн их, дээд сургуулиудын оюутны түвшин тогтоох шалгалтанд Шихихутуг ХЗДС тэргүүн байранд шалгарав.

Шихихутуг сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэв.

- Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 10 жилийн ой тохиов.
- Шихихутуг ХЗДС анх удаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.
- Шихихутуг ХЗДС-ийн “Клиник сургалтын төв” байгуулагдав.

Ахисан түвшний сургуулийн суурь тавигдаж, анхны 10 магистрантыг элсүүлэв. Магистрийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн анхны даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Амархүү, орлогч даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Совд нар ажиллаж байв.

- Шихихутуг их сургуулийн хичээлийн 1-р байр ашиглалтанд оров.
- "Оюуны хөгжлийн “Гэрэгэ клуб”
байгуулагдав.

- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 15 жилийн ойг тохиолдуулан хичээлийн төв байранд Их Монгол Улсын Их Заргач Шихихутугийн цээж баримал хөшөөг залав.
- Шихихутуг сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарав.
- Шихихутуг ХЗДС Хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.

Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ой тохиов.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/296 тоот тушаалаар их сургуулийн статустай болов.

Хичээлийн хоёрдугаар байр ашиглалтанд оров.

Шихихутуг их сургуулийн 30 жилийн ой тохиов.

Монголын их дээд сургуулиудаас анх удаа дөрөв дэх удаагаа Магадлан итгэмжлэгдэв.

Шихихутуг их сургуулийн нэгдүгээр байрны гадны Их Монгол Улсын их заргач Шихихутугийн хөшөөг босгов.
Шихихутуг их сургуулийн харьяа Харьцуулсан эрх зүйн хүрээлэн байгуулагдав.