Skip to content

Бизнесийн эрх зүй бакалаврын хөтөлбөр

Хөтөлбөрийн индекс

D042103

Магадлан итгэмжлэгдсэн

БМИҮЗ 2014, 2024 он

Суралцах хугацаа

4 жил

Хичээллэх өдөр

Өдрийн анги

Суралцах байршил

Шихихутуг их сургуулийн төв байр

Удирдах зөвлөлийн тухайн жилд тогтоосон хяналтийн тоо

120

“Бизнесийн эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн зорилго, зорилт

B-PEO-1

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, эдийн засгийн үр шим, боломж, эрсдэлийг тооцоолон дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, бизнесийн байгууллагын баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох;
Program Educational Objective – 1: Graduates demonstrate strong legal knowledge and analytical skills, capable of interpreting laws and applying legal principles effectively.

B-PEO-2

Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн үндэслэлтэй, бизнесийн алдагдал бага байх дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох;
Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

B-PEO-3

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, хуульчийн болон бизнесийн ёс зүйн хувьд үлгэрлэгч байх;
Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

“Бизнесийн эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

B-PLO-1

Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг аТодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эдийн засгийн үр шимийг тооцоолон эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;шиглаж задлан шинжлэх, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

B - PLO 2 - Professional Application

Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар бизнесийн бүхий л эрсдэл, боломжуудыг тодорхойлон зөвлөгөө, тусламж үзүүлэх;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

B - PLO 3 - Legal Research & Innovation

Эрх зүйн бүхий л асуудлаар, шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглахаас гадна худалдааны эрх зүй, арилжааны эрх зүй зэрэг эдийн засгийн эрх зүйн асуудлыг судлан шинжилж, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1 / PEO-2

B-PLO 4 - Legal Writing & Documentation

Эрх зүйн баримт бичгүүд болон аж ахуй, бизнесийн байгууллагын баримт бичиг, гэрээ хэлцлийг эрх зүй, эдийн засгийн үндэслэлтэйгээр боловсруулах үнэлж дүгнэх, боловсронгуй болгох;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

B - PLO 5 - Technology Integration

Техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг хуульч мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр, үр ашигтайгаар нэвтрүүлэх;
Focus: Мэдлэг / Ур чадвар/ Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

B - PLO 6 - Lifelong Learning

Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа эдийн засгийн хөгжлийн аль ч үе шатанд нийцүүлэн шинэчилдэг байх;
Focus: Мэдлэг / Ур чадвар / Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

B - PLO 7 - Social & Ethical Awareness

Нийгэм, хэл, соёл, эдийн засгийн өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх;
Focus: Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

B - PLO 8 - Collaboration & Leadership

Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх;
Focus: Ур чадвар / Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-3

B - PLO 9 — Responsibility & Ethics

Хүн, нийгмийн аливаа орчинд хуульч мэргэжлийн болон бизнесийн ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх;
Focus: Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-3

“Бизнесийн эрх зүй” бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчийн ажлын байр

Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
Хуульч мэргэжлийн дээрх ажлын байрнаас гадна доорх ажлын байранд ажиллах нэмэлт ур чадвар эзэмшинэ:

Төгсөгчдийн сэтгэгдэл