Магистрын хөтөлбөр » Бизнесийн удирдлага магистын хөтөлбөр
Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөр
Хөтөлбөрийн индекс
Магадлан итгэмжлэгдсэн
БМИҮЗ 2019 он
Суралцах хугацаа
Суралцах хугацаа 1,5 жил (3 улирал)
Хичээллэх хэлбэр
Цахим
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Бакалавр
Бизнесийн удирдлага болон бусад мэргэжлийн бакалавр
Магистрын хөтөлбөр
“Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрийн зорилго, онцлог
Хөтөлбөрийн зорилго
Дижитал эрин үеийн манлайлагч, дижитал шилжилтийн эрин дэх бизнесийн удирдлагын шинэ ур чадвар, стратегийн сэтгэлгээг эзэмшсэн, технологи ба менежментийг хослуулан шийдвэр гаргах чадвартай удирдагчдыг бэлтгэх
Орчин үеийн дижиталчлагдаж буй эрин үе дэх бизнесийг цахимжуулах, технологийг хөгжүүлэх, түүний эрх зүйн асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар олгоно.
Хөтөлбөрийн онцлог
- Бизнесийн эрх зүйн цогц мэдлэг олгох
- Дижитал стратеги, дата-д суурилсан шийдвэр гаргалт
- AI (хиймэл оюун ухаан), блокчэйн, IoT (зүйлсийн интернет), NLP, AR, VR, Touch технологийн бизнес дэх хэрэглээ
- Олон улсын кейс судалгаа, бодит төсөл дээр суурилсан сургалт
- Гадаадын болон дотоодын туршлагатай багш, салбарын мэргэжилтнүүдийн хамтарсан хөтөлбөр
Монголын болон гадаадын туршлагатай эрдэмтэн профессорууд, шилдэг бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд бодит кэйс дээр үндэслэн сургалтыг явуулна.
Суралцах үндсэн хичээлүүд
- Digital Transformation of Business
- Entrepeneurship & Innovation in the Digital Age
- Data-Driven Decision Making
- E-Business Strategy
- Leadership in the Digital Age
- Digital Business Model
- Strategic Management
- Immersive & Metamarketing
- Digital Business Law
- Corporate Law
ШХИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудын профессорууд онлайнаар сургалтаа явуулж, мэргэжлийн дадлага workshop ийг өөрийн оронд хийлгэнэ.
Төгсөгчдийн карьерийн боломж
- Гүйцэтгэх захирал
- Дижитал бизнесийн зөвлөх, менежер, стратегийн шинжээч
- Стартап болон корпорацийн дижитал төслийн удирдагч
- Олон улсын байгууллагад ажиллах өргөн боломж
- Дижитал маркетер
Өөрийн бизнест дижитал шилжилт хийх, дижитал бизнесийн оновчтой моделийг бий болгох, зардлыг буруулах, бүтээмжийг дээшлүүлэх ур чадварыг эзэмшинэ.
“Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн
PLO 1 — Legal Analysis & Research
PLO 2 — Professional Application
PLO 3 — Legal Research & Innovation
PLO 4 — Legal Writing & Documentation
PLO 5 — Technology Integration
Төгсөгчийн загвар
Төгсөгчдийн сэтгэгдэл
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Г.Түвшинбаатар
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Э.Гүрбазар
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.