Skip to content

Private law хувийн эрх зүйн дугуйлан

Танилцуулга

Шихихутуг Их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх “PRIVITE LAW” дугуйлан нь хувийн эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих сонирхолтой, цаашид хувийн эрх зүйн чиглэлээр ажиллаж, мэргэших чиглэлийн хүрээнд 2023 онд Шихихутуг их сургууль дээр байгуулагдаж, албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Зорилго, үйл ажиллагааны чиглэл

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа хийх чадварыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд оюутнууд болон багш нарын хамтын санал, санаачлагаар мэргэжлийн чиглэл бүхий уралдаан тэмцээнийг хамтран зохион явуулах, мөн хувийн эрх зүйн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг болно.

Элсэлт

Тухайн хичээлийн жилийн намрын улирлын 9-р сарын сүүлийн хоёр долоо хоногт элсэлт явагдана. Дугуйланд элсэхдээ тухайн жилийн дугуйлангын тэргүүнтэй холбогдох бөгөөд элсэлттэй холбоотой бусад мэдээллийг дугуйлангын фэйсбүүк хуудаснаас авна уу.

Холбоо барих

“PRIVITE LAW” клубийн тэргүүн 4а ангийн оюутан Б.Ариунаа

Skip to content