Хувийн эрх зүйн тэнхим

Хувийн эрх зүйн тэнхим
Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд хууль зүйн шинжлэх ухаан болон бусад салбар шинжлэх ухааны үүднээс асуудлыг өргөн хүрээгээр тодорхойлох, шийдвэрлэх чадвар эзэмшсэн, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардагдах суурь мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэн гаргахад тэнхимийн үйл ажиллагаа чиглэгддэг. Оюутанд сурах хүсэл тэмүүлэл бий болгон төлөвшүүлэх, мэдлэгийг бүтээхэд оюутан өөрөө идэвхтэй оролцох, цаашид ажлын байран дээр бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд тэнхимийн багш нар анхаарч, хичээлийг сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх хөгжүүлэх тал дээр орчин үеийн дэвшилтэт сургалтын арга, технологийг сургалтад өргөнөөр ашиглаж байна.
Бизнесийн эрх зүйн хөтөлбөр нь иргэний эрх зүйн тогтолцооны үндэс, өмчлөх эрх, гэрээний эрх зүй, гэр бүлийн болон өв залгамжлалын эрх зэрэг хувийн эрх зүйн салбарын онол, практикийн цогц мэдлэгийг олгохыг зорьдог.
Хувийн эрх зүйн тэнхим нь нийт 7 үндсэн багштай, багшлах бүрэлдэхүүний хувьд хууль зүйн ухааны доктор 1, магистр багш 6 ажиллаж байна.
- Тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны магистр Р.Мөнхдулам
- Тэнхимийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор Б.Хатанзориг
- Тэнхимийн зөвлөх багш, Хууль зүйн ухааны магистр А.Доржготов
- Тэнхимийн ахлах багш, Хууль зүйн ухааны магистр Ё.Болормаа
- Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистр Б.Оюун-Эрдэнэ
- Тэнхимийн багш, Хууль зүйн ухааны магистр С.Мөнхнаран
- Тэнхимийн багш Б.Лодойсамбуу
Хувийн эрх зүйн тэнхим нь №607 тоотод байрлах бөгөөд сургалтын хичээлийн жилд батлагдсан хуваарийн дагуу суралцагчдад зөвлөгөө, мэдээллийн хүргэж ажилладаг.
Тэнхимийн судалгааны чиглэл
- Иргэний эрх зүй I, II – Иргэний эрх зүйн үндсэн ойлголт, этгээд, гэрээ, үүрэг, хариуцлага
- Өмчийн эрх зүй – Эд хөрөнгийн харилцаа, өмчлөх, шилжүүлэх, хамгаалах
- Гэрээний эрх зүй – Гэрээ байгуулах, хүчинтэй байдал, гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага
- Гэр бүлийн болон өв залгамжлалын эрх зүй
- Хувийн эрх зүйн харьцуулсан судалгаа
- Компанийн эрх зүй
- Даатгалын эрх зүй
- Хувийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх практик бөгөөд хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчид өмгөөлөгч, хуульч, нотариатч, шүүхийн захиргааны ажилтан, хувийн хэвшлийн хуулийн зөвлөх, академик судлаач зэргээр ажиллах, цаашид магистр, докторын түвшинд суралцах боломжтой.
“Private” клубийн танилцуулга:
Хувийн эрх зүй тэнхимийн дэргэд “Private” клуб үйл ажиллагаагаа хувийн эрх зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих сонирхолтой, цаашид хувийн эрх зүйн чиглэлээр ажиллаж, мэргэших чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг оюутны хөгжлийн клуб юм.
-Оюутны мэтгэлцэх чадварыг хөгжүүлэх тэмцээнийг тогтмол зохион байгуулах
-Судалгаа, эрдэм шинжилгээний ажил бичих чадварыг хөгжүүлэх сургалт, семинарыг зохион байгуулах
-Оюутны мэргэжлийн хүрээнд эзэмших чадваруудыг хөгжүүлэх
-Эрдэм шинжилгээ судалгааны ажил бичих, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх,
-Судалгаа хийх чадварыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд оюутнууд болон багш нарын хамтын санал, санаачилгаар мэргэжлийн чиглэл бүхий уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулах, хувийн эрх зүйн чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.
2023-2024 оны хичээлийн жилд зохион байгуулсан үйл ажиллагаа
- Арбитрын мэтгэлцээний тэмцээн (Шихихутуг их сургуулийн III,IV дамжааны оюутнуудын дунд)
- Гэр бүлийн эрх зүйн аст тэмцээн (Шихихутуг их сургуулийн II дамжааны оюутнуудын дунд)
- Хөдөлмөрийн эрх зүйн аст тэмцээн (Шихихутуг их сургуулийн I дамжааны оюутнуудын дунд)
- Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаан (Шихихутуг их сургуулийн III дамжааны оюутнуудын дунд)
Гишүүнээр хэрхэн элсэх вэ?
- Шихихутуг их сургуулийн II-IV дамжааны оюутан байх
- Хувийн эрх зүйн чиглэлээр суралцах, цаашид тогтмол хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх