ШХИС-ийн ректор, проф. Д.Оюунцэцэг, Японы Күюшүгийн их сургуулийн Хуулийн сургуулийн захирал, доктор, проф. Минору Токумото нар 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд ШХИС-ийн үүсгэн байгуулагч, шинжлэх ухааны доктор, проф. Д.Лүндээжанцан, Монгол дахь Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн, академич Ц.Батбаяр, доктор, профессор Н.Жалбажав, Судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, проф. Б.Нармандах, доктор, проф.С.Сүхбаатар, Күюшүгийн их сургуулийн доктор С.Батбаяр, Харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор Б.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй сургуулийн эрдэмтэн судлаачид байлцав.
Хамтын ажиллагааны хүрээнд багш суралцагч солилцох, судалгаа шинжилгээний ажил хамтран хийх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Кюүшүгийн их сургууль нь 1911 онд байгуулагдсан, Японы эзэн хааны их сургуулиудын нэг юм. Тус сургууль Японы их сургуулиудын чансаанд тавдугаарт эрэмбэлэгддэг бөгөөд Шихихутуг их сургуулийн төгсөгчид тус сургуулийн хөтөлбөрүүдэд амжилттай суралцаж байна.

