Судалгааны хүрээлэн
Танилцуулга
Тус хүрээлэн анх хэрэглээний болон суурь судалгаа хийх үндсэн чиг үүрэгтэйгээр 2010 онд Шихихутуг их сургуулийн бүхий Судалгааны төв нэртэй байгуулагдаж, улмаар 2016 онд Судалгааны хүрээлэн болж өргөтгөсөн.
Судалгааны хүрээлэн нь хууль зүй, улс төр судлал, нийгмийн шинжлэх ухааны бусад салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судлан шинжлэх, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, ном зохиол бэлтгэх үүрэг бүхий Шихихутуг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны салбар нэгж мөн.
Зорилго, үйл ажиллагааны чиглэл
Судалгааны хүрээлэн нь Шихихутуг их сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Зорилт
- Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ерөнхий төлөвлөлт гаргаж, гүйцэтгэлийг удирдан зохион байгуулах;
- Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, ерөнхий үнэлгээ хийж, цаашдын зорилго, чиглэл, сайжруулах асуудлыг тодорхойлох;
- Гадаадын ижил төсөөтэй чиг үүрэг бүхий байгууллага /их, дээд сургууль эрдэм шинжилгээ, судалгааны болон хэвлэлийн байгууллага гэх мэт/-тай хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Олон улсын болон үндэсний их, дээд сургуулиудын судалгаа, сургалтын шилдэг арга технологи, стандартын харьцуулсан судалгаа хийж, үр дүнг нутагшуулах санал, зөвлөмж боловсруулж их сургуулийн удирдлагад танилцуулах, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Сургуулийн магистр, докторын сургалтыг зохион байгуулах, магистрант, докторант нарын судалгааны ажлын үндсэн чиглэлийг тодорхойлоход оролцох, сургалтын чанарын түвшнийг зохих шаардлагад хүргэхэд арга зүйн туслалцаа, үзүүлэх;
- Судалгааны баг, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх;
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах;
- Сургуулиас зохион байгуулах олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, семинар, зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах;
- Эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын төсвийг бүрдүүлэх, зарцуулах.
Судалгааны хүрээлэнгийн онцлог үйл ажиллагаа
- Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
- Гадаад, дотоодын их, дээд сургуулиудын нийгмийн ухаан, хууль, эрх зүйн сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд харьцуулсан судалгаа хийх, багш, судлаач нарын уулзалт, ярилцлага зохион байгуулах;
- Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж сургалт, судалгааны үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, олон улсын шилдэг жишигт хүргэх, харьцуулсан эрх зүйн судалгааны арга зүйг нутагшуулах;
- Хууль, эрх зүйн онол, сэтгэлгээ, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлаар жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
- Багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэлгээ дүн шинжилгээ хийх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг.
Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сэтгүүл, мэдээллийн санд нийлүүлэх, h индекстэй судлаач багшийн тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.