Skip to content

Сүүлд шинэчилсэн

2025/12/06

Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөр

Та удирдан манлайлахыг хүсэж байна уу? Эсхүл Та сайн ажилтнаа урамшуулж, мэдлэг ур чадварыг нь улам хөгжүүлж сайн манлайлагч болгохыг хүсэж байна уу?

Хөтөлбөрийн тойм

  • Индекс: 041301
  • Магадлан итгэмжлэгдсэн он:  БМИҮЗ 2020 он
  • Суралцах хугацаа:  1,5 жил
  • Суралцах хэлбэр: Цанхим, Танхим

Тавигдах шаардлага

  • Элсэлтийн шалгалт: Ярилцлага
  • Боловсрол: Бакалаврын зэрэгтэй байх

Холбоо барих

Хөтөлбөрийн тухай

Хувьсан өөрчлөгдөж байгаа болон цаашид байнга өөрчлөгдөх нөхцөлд бизнесийн байгууллага, баг хамт олон, төсөл хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай нэн шинэ (дижиталчлалын) мэдлэг бүтээх, инновацлаг, латерал сэтгэлгээ, бүтээлч мэдээлэлжсэн (AI, touch tech, VR, AR, зүйлсийн интернет, NLP гм) технологийг хөгжүүлэх ур чадвар эзэмших, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулахтай холбоотой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх, хувь хүний е-манлайлал-энтрепренёр хандлагыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах, стратегийн манлайлалыг хөгжүүлэх, бүтээлч, смарт чадамжийг хөгжүүлэх боломжийг энэхүү хөтөлбөрөөр олгоно.

Бизнесийн дижитал шилжилт нь бизнесийн үйл ажиллагаа, хэрэглэгчдэд үнэ цэнийг хүргэх арга барилыг үндсээр нь өөрчлөхийн тулд дижитал технологийг бизнесийн бүхий л салбарт нэгтгэх явдал юм. Дижитал ертөнцөд өрсөлдөх чадвартай байхын тулд бизнесийн үйл явц, соёл, стратегийг үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, өгөгдлийн аналитик, AR, VR, IoT, Touch технологи зэрэг технологиор дамжуулан шийдвэрлэсэн шинэ бизнесийн загварт шилжих илүү өргөн хүрээг хамарсан шилжилт юм.

Сургалтын ерөнхий үйл явц

  • Суралцагч нь нийтдээ 1,5 жил
  • Нийт 30 багц цаг судална.
  • Хичээл Бямба гарагт 10:00-16:15 цахимаар явагдана.
  • Сургалт блок хэлбэрээр явагдана. 1 блок хичээл 7 долоо хоног үргэлжилнэ. Хичээлийн 1 улиралд 2 блок хичээллэнэ. 1 блокод 3 хүртэл хичээл судлана.
  • 1, 2-р блок 100% ШХИС дээр онлайн хэлбэрээр явагдана. 3, 4, 5-р блок хичээлүүд ШХИС, гадаадын их сургууль холимог байдлаар онлайн/дадлага хосолж явагдана. ШХИС болон гадаадын их сургуулиудын эрдэмтэд цахимаар 4 долоо хоног онолын сургалтаа явуулаад, дараагийн 1-2 долоо хоногийн хичээлийг дотоодын болон гадаадын дижитал бизнесийн байгууллага дээр дадлагажуулах байдлаар орно. Сүүлийн 7 хоногт нь монголдоо дадлагын тайлангаа хамгаална.

Бүрдүүлэх материал

Эрхлэх ажил, мэргэжил

ШХИС-аас олон нэр хүндтэй магистрын түвшний мэргэжилтнүүд төрж гарсан ба мэргэжлээрээ төрийн болон хувийн секторт амжилттай ажиллаж мэргэшсэн маркетер, менежер, Executive (CEO) MBA, докторын түвшинд суралцаж бизнесээ дотоодод болон олон улсад амжилттай эрхэлж байна.

Ажлын байр

  • Дижитал бизнесийн зөвлөх
  • Дижитал менежер
  • Дижитал стратегийн шинжээч
  • Стартап болон корпорацийн дижитал төслийн удирдагч
  • Олон улсын байгууллагын менежер
  • Дижитал, сошиал медиа маркетер
  • Дижитал борлуулалтын менежер
  • Бизнесийн эрх зүйч, хуулийн зөвлөх
Сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 50%, хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө үлдсэн 50% төлсөн байна.

Элсэлтийн хөнгөлөлт

  • Нэг байгууллагаас 5 ба түүнээс дээш суралцагч элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн төлбөрийн 10% хөнгөлөлт
  • Тусгай хэрэгцээт элсэгчид төлбөрийн 10-15% хөнгөлөлт
  • ШХИС-ийн бусад хөтөлбөрөөр төгссөн суралцагчид 10%-ийн хөнгөлөлт
  • ШХИС-д одоо суралцаж буй суралцагч давхар суралцах нөхцөлд 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. 
Цахим бүртгэлийн холбоос. Та дээрх холбоос дарж бүртгэлээ хийгээрэй.

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөр
Индекс
Эрх зүй магистр
04210101
Бизнесийн удирдлага магистр
E04130201

Бусад мэдээлэл

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг. Шихихутуг их сургууль 2001, 2006, 2018, 2023 онд магадлан итгэмжлэгдсэн.

Бидэнтэй нэгдээрэй