Skip to content

Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөр

Та удирдан манлайлахыг хүсэж байна уу? Эсхүл Та сайн ажилтнаа урамшуулж, мэдлэг ур чадварыг нь улам хөгжүүлж сайн манлайлагч болгохыг хүсэж байна уу?

Хөтөлбөрийн индекс

E04130201

Магадлан итгэмжлэгдсэн

2019 он

Хичээллэх өдөр

Өдрийн анги

Суралцах байршил

Шихихутуг их сургуулийн төв байр

Харьцуулсан эрх зүйн судлалаар эссэ бичих

Суралцах хугацаа

1,5 жил

Хөтөлбөрийн зорилго

PEO - 1

Төгсөгч нь хөдөлмөрийн зах зээл дээрх нэн шинэ эрэлтэд нийцэхүйц удирдахуйн арга ухааныг ажил хэрэг болгоход дадлагажсан, судалгаа, шинжилгээний шинэлэг арга зүй, технологид суурилан үр дүнд чиглүүлэн тооцоологч байна.

PEO - 2

Төгсөгч нь хүнлэг байж, харилцан ялгаатай онцлог бүхий хувь хүмүүсийг мэдэрч ойлгон, баг хамт олныг нэгтгэн удирдах харилцааны эв дүйтэй, өндөр үр дүнд хүрэх итгэлцлийг бадраадаг манлайлагч байна.

PEO - 3

Төгсөгч нь хурдтай өөрчлөгдөж буй үл танигдах нөхцөл байдлыг шинжлэн, дасан зохицохын тулд өрсөлдөөнт мэдлэгийг эрэлхийлэн байнга хөгжин суралцах эрмэлзэлтэй байна.

PEO - 4

Төгсөгч нь баг, хамт олныг дэмжин туслагч, үлгэрлэн зохион байгуулагч, эерэг хандлагад сэдэлжүүлэгч, хүн нэг бүрийн оролцоог ханган өндөр гүйцэтгэлд чиглүүлэн хөгжүүлэгч байна.

Шихихутуг их сургуулийн “Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрөөр суралцагч нь төгсөхдөө дараах суралцахуйн үр дүнд /PLOs/ хүрсэн байна:

#
PLOs
Cуралцах үйлийн талбар /Блум таксаном/
Хөтөлбөрийн PEO хамаарал
PLO-1
Төгсөгч нь менежментийн ухааны хуримтлагдсан мэдлэг, түүний орчин үе дэх интеграцчлал, нэн шинэ чиг хандлагын талаар мэдлэгийг онол практик, кейс туршилтын арга зүйгээр суралцаж, аливаа орчин, баг хамт олны хүрээнд хэрэглэхэд дадлагажсан байна.
Мэдлэг
PEO-1
PLO-2
Төгсөгч нь шийдвэр гаргалтад ашиглах тоон болон чанарын судалгааны арга зүйд суралцаж, шаардлагатай нөөцүүдийг тооцоолж, нөхцөл байдлыг задлан шинжлэн, нэгтгэн дүгнэж, баримт бичигтэй, мэдээлэлтэй, мэдээлэлийн технологитой ажиллаж, гадаад хэлийг мэргэжлийн мэдээлэл ашиглах түвшинд эзэмшсэн, оновчтой шийдвэр гаргахуйц судлаач болсон байна.
Ур чадвар
PEO 1
PLO-3
Төгсөгч нь хариуцлагын ухамсартай, төслийн баг, хамт олонтой ажиллаж бусдын санаа бодлыг сонсож, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөхүйц илэрхийлж, манлайлж чаддаг, ажил хэргийн ёс зүйн мэдлэгтэй, олон соёлын нөхцөлд ажиллах бэлтгэлтэй болсон байна.
Ур чадвар
PEO-2
PLO-4
Төгсөгч нь нийгмийн хөгжлийн болон Техник технологийн хөгжил дэвшилд үүсч буй боломж, ололтыг байгууллагын үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх инновацийн сэтгэлгээтэй, том зургаар сэтгэж, бэрхшээлтэй нөхцөл байдлаас боломжийг олж харж, даван туулах арга замыг тодорхойлох чадварт дадлагажсан байна.
Хандлага
PEO-3
PLO-5
Төгсөгч нь гадаад дотоод орчны өөрчлөлтийг мэдэрч үнэлж чаддаг, хүний зан үйлийг таньж мэддэг, явдал үйлдлийг задлан шинжилж чаддаг, аливаад үзүүлэх хариу үйлдлийг урьдчилан харж, бусдыг эергээр хөгжүүлэх сэтгэлгээтэй болсон байна.
Хандлага
PEO-4

Төгсөгчийн загвар

Төгсөгчийн ерөнхий загвар-БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ БҮТЭЭГЧ
Төгсөгчийн тусгай загвар:

Манлайлагч

Хөгжигч

Тооцоологч

Хөгжүүлэгч

Асуулга

Skip to content