Санхүү, аж ахуйн алба
Танилцуулга
Бакалаврын сургалтын алба нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, Шихихутуг их сургуулийн сургалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Зорилго
Сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн ажиллах
Захиргаа, нөөцийн газрын чиг үүрэг
- Сургалтын үйл ажиллагааг жилийн ерөнхий төлөвлөлтөөр төлөвлөж, удирдлага, зохион байгуулалтаар хангах.
- Статистик мэдээ тайлан гаргах.
- Мэдээллийн нэгдсэн сан үүсгэх.
- Сургалт, бүртгэл мэдээлэл, элсэлт, шилжих хөдөлгөөн, төгсөлт, багшийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.
- Анги удирдсан зөвлөх багшийг томилох, чиглүүлэх, мэдээллээр хангах.
- Багш нарын сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт хийж, цаашид сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах.
- Багшлах бүрэлдэхүүний заах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг “Багш хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх.
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, сургуулийн анги танхимын хуваарилалт, хичээлийн хуваарь хийх, сургалтын төлөвлөгөөний биелэлт, чанарт хяналт тавих.
- Бакалаврын зэрэг олголтыг зохион байгуулж, диплом олголт хийж, хяналт тавих.
- Оюутны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, хадгалах.
- Оюутны тодорхойлолтыг гаргаж өгөх үйлчилгээ үзүүлэх.
- Оюутны сайн дурын байгууллага, клуб, дугуйлангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
- Практик болон клиник сургалтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах.
- Оюутны зээл, тусламжид хамрагдах нөхцлийг судлан дэмжлэг үзүүлэх.