Skip to content

Ахисан түвшний сургууль

Танилцуулга

Шихихутуг их сургуулийн Ахисан түвшний сургууль нь магистр, докторын сургалтын хөтөлбөрүүд болон эрх зүйн эчнээ бакалаврын хөтөлбөрийг нэгдсэн бодлого, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлдэг бүрэлдэхүүн сургууль юм.

Тус сургууль нь сургалт, судалгаа, инновацыг уялдуулан ахисан түвшний мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхээс гадна их сургуулийн хүний нөөц, суралцагчийн хөгжлийг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Ахисан түвшний сургуулийн бүтцэд дараах нэгжүүд харьяалагдана:

  • Багш, ажилтны хөгжлийн төв
  • Суралцагч, төгсөгч хөгжлийн төв

Эдгээр нэгжүүд нь сургалтын чанар, хүний нөөцийн хөгжил, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг.

Багш, ажилтны хөгжлийн төв: Шихихутуг их сургуулийн хүний нөөцийн чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, багш, ажилтны мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийг сайжруулах, байгууллагын стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж юм. Тус төв нь сургалт, судалгаа, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн багш, ажилтны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

Суралцагч, төгсөгч хөгжлийн төв: Суралцагчийн сургалт, эрдэм шинжилгээ болон хувь хүний хөгжил, төгсөгчдийн карьер хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их сургууль–төгсөгч–ажил олгогчийн уялдаа холбоог бэхжүүлэх чиг үүрэг бүхий нэгж юм.

Тус төв нь суралцагчийн амжилтыг дэмжих, төгсөгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, насан туршийн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэн ажиллана.

Зорилго

Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааны зорилго нь:

  • Ахисан түвшний (магистр, доктор) боловсролын чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх
  • Судалгаанд суурилсан сургалтын орчныг бүрдүүлж, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг дэмжих
  • Эрх зүйн салбарын өндөр мэдлэг, ур чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжилтэн, судлаач бэлтгэх
  • Насан туршийн боловсролын зарчмыг хэрэгжүүлж, уян хатан, хүртээмжтэй сургалтын хэлбэрийг хөгжүүлэх
  • Дотоод болон олон улсын хамтын ажиллагаанд тулгуурласан академик хөгжлийг дэмжих

Ахисан түвшний сургуулийн чиг үүрэг

Ахисан түвшний сургуулийн бүрэлдэхүүн