Skip to content

Түүхэн замнал ба Үзэл санаа

Шихихутуг — Үзэл санааны гарал

Шихихутуг (1178–1260) нь Их Монгол Улсын анхны дээд шүүгч бөгөөд Чингис хааны зарлигаар томилогдон ажиллаж байв. Тэрээр эзэнт гүрний хэмжээнд бичмэл хуулийн суурийг тавьж, аман хууль цаазыг системчилсэн хууль зүйн тогтолцоо болгон өөрчилсөн түүхэн гавьяатай. Монголын хууль эрх зүйн түүхэнд тэрээр хууль цааз болон шүүхийн шийдвэрийг албан ёсоор бичиж үлдээсэн, Их Засаг хуулийг эмхэтгэсэн гол хүн гэгддэг.

Шихихутуг Их Сургууль нь энэхүү түүхэн хүмүүсийн нэрийг өвлөн авсан бөгөөд түүний эрхэмлэн сахиж байсан шударга ёс, эрдэм мэдлэг, хууль дээдлэх зарчмыг өнөөгийн 21-р зууны дээд боловсролд шингээн хэрэгжүүлж байна. Энэ нь Монголын эрх зүйн баялаг өв уламжлалыг даяаршсан мэдлэгийн нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагатай холбох гүүр болж байгаа хэрэг юм.

Монгол Улсын хувийн дээд боловсролын анхдагч
Шихихутуг Их Сургууль (ШХИС) нь 1991 онд Монгол Улс ардчилалд шилжих түүхэн цаг үед байгуулагдсан анхны хувийн их сургуулиудын нэг бөгөөд хууль зүйн боловсролын шинэ стандартыг тогтоосон. Өнөөдөр тус сургууль нь үндэсний оюун санааны уламжлалыг олон улсын академик стандарттай хослуулсан Эрх зүй, Бизнес, Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх хувийн их сургууль болтлоо хөгжсөн байна.

1991

Шихихутуг хууль зүйн дээд сургууль Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийдвэрээр байгуулагдав.

1991
1992

Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн анхны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болов. 1992 онд 500 гаруй элсэгчдийн өргөдлөөс 33 оюутныг сонгон шалгаруулан элсүүлэв.

1992
1996
  • Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг анхны 21 оюутан төгсөв.
  • Хууль зүйн яам, Гэгээрлийн яамнаас хуулийн их, дээд сургуулиудын оюутны түвшин тогтоох шалгалтанд Шихихутуг ХЗДС тэргүүн байранд шалгарав.
1996
1999

Шихихутуг сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэв.

1999
2001
  • Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 10 жилийн ой тохиов.
  • Шихихутуг ХЗДС анх удаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.
  • Шихихутуг ХЗДС-ийн “Клиник сургалтын төв” байгуулагдав.
2001
2002

Ахисан түвшний сургуулийн суурь тавигдаж, анхны 10 магистрантыг элсүүлэв. Магистрийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн анхны даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Амархүү, орлогч даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Совд нар ажиллаж байв.

2002
2005
  • Шихихутуг их сургуулийн хичээлийн 1-р байр ашиглалтанд оров.
  • "Оюуны хөгжлийн “Гэрэгэ клуб”
    байгуулагдав.
2005
2006
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 15 жилийн ойг тохиолдуулан хичээлийн төв байранд Их Монгол Улсын Их Заргач Шихихутугийн цээж баримал хөшөөг залав.
  • Шихихутуг сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарав.
  • Шихихутуг ХЗДС Хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.
2006
2011

Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ой тохиов.

2011
2016

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/296 тоот тушаалаар их сургуулийн статустай болов.

2016
2019

Хичээлийн хоёрдугаар байр ашиглалтанд оров.

2019
2021

Шихихутуг их сургуулийн 30 жилийн ой тохиов.

2021
2022

Монголын их дээд сургуулиудаас анх удаа дөрөв дэх удаагаа Магадлан итгэмжлэгдэв.

2022
2023

Шихихутуг их сургуулийн нэгдүгээр байрны гадны Их Монгол Улсын их заргач Шихихутугийн хөшөөг босгов.

2023
2024

Шихихутуг их сургуулийн харьяа Харьцуулсан эрх зүйн хүрээлэн байгуулагдав.

2024