Skip to content

ШХИС-ийн тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, хууль зүйн боловсролын уламжлал, чанарт суурилсан, шинэлэг хөтөлбөрөөр манлайлсан Монголын хувийн хэвшлийн ууган их сургууль 

Шихихутуг их сургууль нь оюутан, багш, судлаачдын идэвхтэй академик орчныг бүрдүүлж, хууль, бизнес, сэтгэл судлал болон орчин үеийн шинэ чиглэлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан мэдлэг, ур чадвар, зөв хандлагыг төлөвшүүлж байна. Улаанбаатар хотод байрлах тус сургууль нь үндэсний хөгжил, шударга ёс, манлайлал, олон улсын хамтын ажиллагааны үнэт зүйлд тулгуурлан ирээдүйн мэргэжилтэн, судлаач, манлайлагчдыг бэлтгэнэ.

СТРАТЕГИ

Шихихутуг их сургуулийн 2022–2032 оны стратеги нь сургалт, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байна.

 

УДИРДЛАГА

Шихихутуг их сургуулийн гүйцэтгэх удирдлагын баг нь сургалт, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд тулгуурлан сургуулийн хөгжлийг шинэ түвшинд хүргэж, чадварлаг, өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг бэлтгэхэд манлайлан ажиллана.

ТҮҮХ

Шихихутуг их сургууль нь Монголын хууль зүйн боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган мэргэжилтэн бэлтгэн гаргасан баялаг түүхтэй.

 

ЧАНАР

Шихихутуг их сургууль нь байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, олон улсын чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлэн өөрийн бүхий л үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулан ажиллаж байна.

ТҮНШЛЭЛ

Шихихутуг их сургууль нь хамтын ажиллагаатай гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.