Сургалтын Төлбөр ба Тэтгэлэгт Хөтөлбөрүүд
Сургалтын Төлбөр
Сургалтын төлбөрийг кредит цагаар тооцно. Оюутан бүрийн сонгосон кредитийн тооноос хамааран нийт дүн гарна. Уян хатан хуваарьтайгаар төлөх боломжтой.
💡 Кредит бүрийн үнэ: Хөтөлбөр болон анги (өдрийн/эчнээ)-ийн дагуу ялгаатай.
💳 Хуваарь: Улирал бүрийн эхэнд төлөх эсвэл хоёр хувааж төлөх.
🏦 Банкны зээл: Зарим банктай хамтран ажиллаж сургалтын зээлийн дэмжлэг үзүүлдэг.
Тэтгэлэгт Хөтөлбөрүүд
- Merit тэтгэлэг:
ЭЕШ-ын өндөр оноотой элсэгчид — 10%–100% хямдрал - Спортын тэтгэлэг: “Hornets” болон улсын хэмжээний тамирчид
- Оюутны амжилтын тэтгэлэг: GPA 3.7+ оюутнуудад дараагийн улиралд
- Ар гэрийн тэтгэлэг: Нэг гэрийн хоёр болон түүнээс дээш оюутанд
Төлбөрийн Бүтэц
Төлбөрийг кредит цагаар тооцно. Улирлын нийт зардал нь баталгаажуулсан кредитийн тооноос хамаарах тул тухайн хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээг Элсэлтийн албатай холбогдон авна уу.
Лавлах: admission@shihihutug.edu.mn | +976 11-320176
Тэтгэлэг ба Санхүүгийн Дэмжлэг
Амжилтын тэтгэлэг
Шихихутуг Их Сургууль нь өндөр амжилт үзүүлсэн оюутнуудыг урамшуулан дэмждэг. Амжилтын тэтгэлгийг дараах тохиолдолд олгоно:
- Элсэлтийн Ерөнхий Шалгалтын (ЭЕШ) өндөр оноотойгоор шинээр элсэн орж буй оюутнууд
- Суралцах хугацаандаа голч дүн (GPA)-гээ тогтмол өндөр түвшинд хадгалсан үргэлжлүүлэн суралцагчид
Тэтгэлгийн хэмжээ болон шалгуурыг жил бүр шинэчлэн баталдаг. Энэ жилийн тэтгэлгийн хуваарийг Элсэлтийн албанаас тодруулна уу.
Спортын тэтгэлэг
ШХИС нь академик амжилтаас гадна спортын шилдэг амжилтыг үнэлж, дэмждэг. Спортын гарамгай амжилт үзүүлсэн оюутнуудад дараах чиглэлээр тэтгэлэг олгодог:
- Сагсан бөмбөг — ШХИС-ийн “Hornets” багт тоглох, дэмжих
- Волейбол болон бусад хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлүүд
Спортын тэтгэлэг хүртэгчид нь сурлагын доод шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд тэмцээн уралдаанд ШХИС-ийг идэвхтэй төлөөлөн оролцох үүрэг хүлээдэг.
Тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?)
- Амжилтын тэтгэлгийг шинээр элсэгчдийн ЭЕШ-ын оноонд тулгуурлан элсэлтийн явцад автоматаар тооцдог.
- Спортын тэтгэлэгт хамрагдахын тулд тусгайлан өргөдөл гаргаж, спортын ур чадвар, амжилтаа нотлох шаардлагатай.
- Тэтгэлгийн шалгуур болон боломжуудын талаарх дэлгэрэнгүйг admission@shihihutug.edu.mn хаягаар холбогдож авна уу.