Хувийн эрх зүйн тэнхим
Хувийн эрх зүйн тэнхим
Шихихутуг их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим нь Иргэний эрх зүй, Иргэний процессын эрх зүй, Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ, Хөдөлмөрийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Арилжааны эрх зүй, Бизнесийн эрх зүй, Өмчийн эрх зүй, Гэрээний эрх зүй болон бусад хувийн эрх зүйд харьяалагдах хичээлүүдийн хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг хариуцан ажиллаж байна.
Тус тэнхим нь анх 2016 оноос Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхим, 2020 оноос Хувийн эрх зүйн тэнхим нэршилтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анхны эрхлэгчээр Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ганболдын Амаржаргалан (Ph.D) ажиллаж байв.