Skip to content

Судалгааны хүрээлэн

Шихихутуг их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн нэгж.

2010

Судалгааны төв байгуулагдсан

2016

Судалгааны хүрээлэн болж өргөжсөн

Судалгааны чиглэл

Хууль, улс төр, нийгмийн
шинжлэх ухаан

01

Танилцуулга

Тус хүрээлэн нь анх 2010 онд Шихихутуг их сургуулийн Судалгааны төв нэртэйгээр байгуулагдаж, 2016 онд Судалгааны хүрээлэн болон өргөжсөн.
Судалгааны хүрээлэн нь хууль зүй, улс төр судлал, нийгмийн шинжлэх ухааны бусад салбарын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжлэх, санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, ном зохиол бэлтгэх чиг үүрэг бүхий их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны салбар нэгж юм.

02

Үйл ажиллагааны чиглэл

Судалгааны хүрээлэн нь Шихихутуг их сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

i.

Эрдэм шинжилгээ

Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг үнэлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

ii.

Бодлогын судалгаа

Хууль зүй, улс төр судлал, нийгмийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан шинжилнэ.

iii.

Олон улсын хамтын ажиллагаа

Гадаад, дотоодын их, дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хөгжүүлнэ.

iv.

Ахисан түвшний судалгааны дэмжлэг

Магистр, докторын сургалт, судалгааны ажлын чиглэл, чанар, арга зүйг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

03

Зорилт

Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ерөнхий төлөвлөлт гаргаж, гүйцэтгэлийг удирдан зохион байгуулах.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, ерөнхий үнэлгээ хийж, цаашдын зорилго, чиглэл, сайжруулах асуудлыг тодорхойлох.

Гадаадын ижил төсөөтэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

Их, дээд сургуулиудын судалгаа, сургалтын шилдэг арга технологи, стандартын харьцуулсан судалгаа хийж, үр дүнг нутагшуулах санал боловсруулах.

Магистр, докторын сургалтыг зохион байгуулах, судалгааны ажлын үндсэн чиглэлийг тодорхойлоход оролцох, чанарын түвшнийг хангахад туслах.

Судалгааны баг, багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх.

Эрдэм шинжилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээний хурал, семинар, зөвлөгөөнийг зохион байгуулах, төсвийг бүрдүүлэх.

03

Судалгааны хүрээлэнгийн онцлог үйл ажиллагаа

Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
Гадаад, дотоодын их, дээд сургуулиудын нийгмийн ухаан, хууль, эрх зүйн сургалтын хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд харьцуулсан судалгаа хийх, багш, судлаач нарын уулзалт, ярилцлага зохион байгуулах;
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж сургалт, судалгааны үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, олон улсын шилдэг жишигт хүргэх, харьцуулсан эрх зүйн судалгааны арга зүйг нутагшуулах;
Багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэлгээ дүн шинжилгээ хийх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг.
Хууль, эрх зүйн онол, сэтгэлгээ, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлаар жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сэтгүүл, мэдээллийн санд нийлүүлэх, h-индекстэй судлаач багшийн тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Судалгааны хүрээлэнгийн бүрэлдэхүүн