Skip to content

Удирдахуйн ухааны тэнхим

Бизнесийн удирдлагын тэнхим

Шихихутуг их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим нь бизнесийн удирдлагын магистрын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, сургалт, судалгааны ажил эрхлэн явуулж байна.

Бизнесийн удирдлагын тэнхим нь 2020 онд Удирдахуйн ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэнхимийн анхны эрхлэгчээр Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Г.Энхбаяр ажиллаж байв.

2024 онд тэнхимийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн Бизнесийн удирдлагын тэнхим болгон өөрчилсөн.

Тус тэнхим нь бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлийн сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, орчин үеийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.

Одоогоор тэнхимийн эрхлэгчээр Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Г.Болдбаатар ажиллаж байна.

Зорилго

Сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу чанартай зохион байгуулж, оюутан, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, онолын болон практик мэдлэгтэй, судалгааны арга зүй эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт

Тооцоологч

Төгсөгч нь хөдөлмөрийн зах зээл дээрх нэн шинэ эрэлтэд нийцэхүйц удирдахуйн арга ухааныг ажил хэрэг болгоход дадлагажсан, судалгаа, шинжилгээний шинэлэг арга зүй, технологид суурилан үр дүнд чиглүүлэн тооцоологч болсон байна.

Малайлагч

Төгсөгч нь хүнлэг байж, харилцан ялгаатай онцлог бүхий хувь хүмүүсийг мэдэрч ойлгон, баг хамт олныг нэгтгэн удирдах харилцааны эв дүйтэй, өндөр үр дүнд хүрэх итгэлцлийг бадраадаг манлайлагч болсон байна.

Хөгжигч

Төгсөгч нь хурдтай өөрчлөгдөж буй үл танигдах нөхцөл байдлыг шинжлэн, дасан зохицохын тулд өрсөлдөөнт мэдлэгийг эрэлхийлэн байнга хөгжин суралцах эрмэлзэлтэй болсон байна.

Хөгжүүлэгч

Төгсөгч нь баг, хамт олныг дэмжин туслагч, үлгэрлэн зохион байгуулагч, эерэг хандлагад сэдэлжүүлэгч, хүн нэг бүрийн оролцоог ханган өндөр гүйцэтгэлд чиглүүлэн хөгжүүлэгч болсон байна.

Удирдахуйн ухаааны тэнхимийн онцлог үйл ажиллагаа

Бизнесийн удирдлагын тэнхимийн бүрэлдэхүүн