Чанарын менежмент
Гарчиг
Шихихутуг их сургуулийн Чанарын менежмент
Шихихутуг их сургууль нь хяналт шинжилгээ, өөрийн үнэлгээний үйл явцыг тогтмол хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах замаар чанарын дотоод баталгаажуулалтыг хангахаар ажиллаж байна.
Шихихутуг их сургуулийн чанарын зорилго
Сургалтад оролцогч талуудын эрэлт хэрэгцээ, үндэсний ба олон улсын стандартад нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулна.
Шихихутуг их сургуулийн чанарын зорилт
- Сургалтын орчин нөхцөл, дэмжлэгийг сайжруулна.
- Суралцагчдын суралцахуйн үр дүнгийн өөрийн үнэлгээг дээшлүүлнэ.
- Багш, ажилтнуудын ур чадварыг сайжруулна.
- Нийгмийн хариуцлага, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Элсэгч, төгсөгчдийн чансааг нэмэгдүүлнэ.
- Сурлагын чанарыг тогтмол өсгөнө.
- Эрдэм шинжилгээ, судалгааны олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үр дүнг тогтмолжуулна
- Цахим сургалтын дэд бүтцийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлнэ.
Чанарын баталгаажуулалтын онцлог үйл ажиллагаа
- Чанарын баталгаажуулалтын үйл явцыг чанарын менежментийн PDCA буюу Р(төлөвлөх), D(хэрэгжүүлэх), С(хянах), А(сайжруулах) арга барилд үндэслэн зохион байгуулна.
- Хичээлийн жилийн хавар намрын улиралд сургуулийн менежментийн тогтолцоонд дотоод аудит хийж, сайжруулах санал, зөвлөмж боловсруулан сайжруулах ажлын хэрэгжилтийг хянана.
- Сургалтын болон судлагдахууны хөтөлбөрийн хэрэгжилтэд дотоод аудит хийж, сайжруулах санал, зөвлөмж боловсруулан сайжруулах ажлын хэрэгжилтийг хянана.
- Сэтгэл ханамжийн судалгааг бүх үйлчилгээний хүрээнд алба нэгж бүрээр гүйцэтгүүлж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан сайжруулах ажлын хэрэгжилтийг хянана.
- Үйл ажиллагаан дахь үл тохирлыг илрүүлэх, залруулах арга хэмжээг тогтмолжуулж, залруулах арга хэмжээний үр нөлөөг үнэлнэ.
- Чанарын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх, нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулна.
- Хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалтад бэлтгэх үйл явцыг зөвлөн чиглүүлнэ.