Эрх зүй магистрын хөтөлбөр
Хувьсан өөрчлөгдсөн болон цаашид байнга өөрчлөгдөх нөхцөлд байгууллага, баг хамт олон, төсөл хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай нэн шинэ мэдлэг бүтээх, ур чадвар эзэмших, өөрийгөө өөрчилж, хандлагаа төлөвшүүлэх боломжийг энэ хөтөлбөр олгоно.
Хөтөлбөрийн индекс
04210101
Магадлан итгэмжлэгдсэн
2021 он
Хичээллэх өдөр
Өдрийн анги
Суралцах байршил
Шихихутуг их сургуулийн төв байр
Мэргэжил
Мэргэжлийн суурь болон Англи хэл
Суралцах хугацаа
1,5 жил
Төгсөгчийн загвар
СУДЛААЧ, ХӨГЖИГЧ, МАНЛАЙЛАГЧ, ЁС ЗҮЙГ ЭРХЭМЖЛЭГЧ байх бөгөөд энэ загварт хүрэхийн тулд хөтөлбөрөөр төгсөх үедээ дараах суралцахуйн үр дүнд хүрсэн байх ерөнхий зорилгыг тодорхойлов.
Хөтөлбөрийн зорилго
PEO - 1
Эрх зүйн шинжлэх ухааны салбарт анхдагч санаа бүтээхүйц шүүмжлэлт сэтгэлгээ, дэвшилтэт мэдлэг, арга зүйг эзэмшсэн байх
PEO - 2
Эрх зүйн нарийн төвөгтэй нөхцөл байдлыг таамаглах, судалгаа шинжилгээ, технологи, инновацийн өөрчлөлт, хөгжилд нийцүүлэн судлах судалгааны арга барилд суралцаж дадлагажсан байх
PEO - 3
Нийгмийн тодорхой бүлэг, хамт олны хүрээнд эрх зүйн шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний арга барилаар манлайлагч, удирдан зохион байгуулах чадвар, хандлага бүхий байх
PEO - 4
Эрх зүйн шийдвэр гаргалт, судалгааны ажилд судлаач мэргэжилтний үнэт чанарыг эрхэмлэн, үр дагавар, нийгмийн хариуцлагыг бусдын өмнө хүлээх ёс зүй төлөвшсөн байх
Please contact us
Ажлын байр
Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:
- Шүүгч
- Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
- Прокурор
- Прокурорын байгууллагын ажилтан
- Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
- Хэрэг бүртгэгч, мөрдөгч
- Цагдаагийн байгууллагын ажилтан
- Нотариатч
- Арбитрч
- Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
- Улсын бүртгэгч
- Гаалийн улсын байцаагч
- Гэрээний мэргэжилтэн
- Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
- Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Хуулийн багш
- Олон улсын байгууллагын ажилтан
- Байгууллагын комплаенс мэргэжилтэн
- Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Төгсөгчдийн сэтгэгдэл
Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.
Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.