Clinical training
Clinical training
Шихихутуг Их Сургуулийн дэргэдэх “ Клиник сургалтын төв “ нь сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор Сосорын сангийн дэмжлэгээр 2005 онд байгуулагдсан. Боловсролын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, сургуулийн дүрэм, хууль зүйн клиник сургалтын төвийн дүрэм журмыг мөрдлөг болгон ажилладаг.
Клиник сургалтын төв нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрхэн хэрэглэхийг зааж сургаж, Монголын Шүүгчдийн холбооны гишүүн нэр бүхий 18 шүүгчид дээр Менторшип хөтөлбөрт хамрагдан хууль хэрэгжүүлэгч байгууллагын соёл, уламжлал, дадлага туршлагаас суралцан дадлагажих боломжоор хангаж мөн 3 болон 4 дүгээр курсийн оюутнуудыг судалгааны ажил /Ангийн ажил/ болон мэргэжлийн дадлага мэргэжлийн байгууллагууд /шүүх, прокурор, өмгөөлөл, төрийн байгууллага, бизнесийн байгууллагуудын хуулийн хэлтэст мэргэжлийн дадлага хийлгэж ажлын туршлага олгох боломжийг бүрдүүлж оюутан нь төгсөөд ажлын байраар хангагдах боломжийг нь нээж өгдөг давуу талтай Шихихутуг Их Сургуулийн нэгж юм.
Клиник сургалтын төвийн зорилго
Клиник сургалтын төвийн үндсэн зорилго, чиг үүрэг нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрхэн дадал дүй олгох, нийгмийн идэвхтэй хөгжлийг дэмжих, бүтээлч, үр дүнтэй оролцоог хангах, хуульч мэргэжлийн болон ёс зүйн ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Зорилт
- Оюутнуудыг танхимд олж авсан онолыг мэдлэг дээр үндэслэж асуудлыг ойлгох боломжийг бий болгох буюу хийсвэр зүйл дээр дүгнэлт хийх бус практикт хуулийг хэрхэн хэрэглэдэг талаар тодорхой хэрэг маргаанд үндэслэн шийдвэр гаргах аргад суралцуулах
- Оюутны өөрийн идэвх санаачлаг дээр тулгуурласан, үйл ажиллагаа явуулах боломжийг олгож хуулийг бүтээлчээр хэрэглэх сэтгэлгээг хөгжүүлэх
- Хуульчийн ёс зүйн хүмүүжил, төлөвшилтэй болгох
- Оюутанд мэргэжлийн ажлын дадал дүй, ур чадвар эзэмшүүлэх зорилттой ажилладаг
Клиник Сургалтын Төвийн онцлог үйл ажиллагаа
- Шихихутуг Их Сургуулийн 3 дугаар курсийн оюутнуудын Судалгааны ажил / Ангийн ажил/ бичүүлэх
- Менторшип хөтөлбөрт оюутнуудыг хамруулах, энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч нь Монголын Шүүгчдийн холбооны гишүүн шүүгч болох нэр бүхий 18 шүүгч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж Ментор ба Менти болон хамтран ажиллах боломжоор хангаж өгдөг.
- Шихихутуг Их Сургуулийн Эчнээ 3 дугаар курсийн оюутнуудыг Мэргэжлийн дадлагыг /Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Төрийн байгууллага, Бизнесийн байгууллага/-т хийлгүүлэх, түүнд хяналт тавих
- Шихихутуг Их Сургуулийн 4 дүгээр курсийн оюутнуудыг Мэргэжлийн дадлагыг /Шүүх, Прокурор, Өмгөөлөл, Нотариат, Төрийн байгууллага, Бизнесийн байгууллага/-т хийлгүүлэх, түүнд хяналт тавих
- Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулж буй сургалтуудад хамрагдах, мөн Шихихутуг Их Сургуультай Хамтын гэрээ, Санамж бичиг байгуулсан байгууллагуудтай хамтран ажиллах дадлага хийлгэх нөхцөлөөр хангаж ажилдаг
- Хууль зүйн клиникийн тухай ойлголт, ач холбогдол Монгол Улс дахь хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоонд хууль зүйн клиникийн эзлэх байр суурь, ач холбогдол, чиг хандлага Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн үйл ажиллагаа Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүйгээр мэргэших аргачлалд суралцуулах суралцагчийн сурах үйл ажиллагаанд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах
- Оюутны клуб, дугуйлан болон олон нийтийн байгууллагатай хамтран ажиллана