Transfer
Оюутан шилжин ирж суралцах
Дотоодын болон гадаадын их, дээд сургуулиас Шихихутуг их сургуульд шилжин суралцах хүсэлтэй оюутан Сургуулийн ректорт хүсэлт гаргана.
Оюутны сурлагын дүнгийн жагсаалтыг үндэслэн, өмнө сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан, багц цагийг дүйцүүлэн шийдвэрлэнэ. Суралцсан хугацааны нийт хуримтлуулсан үнэлгээний голч дүн 2.5-аас доошгүй байна.
Бүрдүүлэх материал
Дотоодын их сургуулиас шилжин суралцах хүсэлт гаргасан оюутан:
- Шилжин суралцах хүсэлт
- Цахим үнэмлэх (хуулбар)
- ЕБС төгссөн боловсролын гэрчилгээ (эх хувиар)
- Ерөнхий шалгалтын батламж хуудас
- Өмнө сурч байсан сургуулийн суралцаж байсан тодорхойлолт /баталгаажсан байх/
- Сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт
Гадаадын их сургуулиас шилжин суралцах хүсэлт гаргасан оюутан:
- Шилжин суралцах хүсэлт
- Цахим үнэмлэх (хуулбар)
- ЕБС төгссөн боловсролын гэрчилгээ (эх хувиар)
- Боловсролын үнэлгээний төвөөс дүйцсэн үнэлгээг баталгаажуулсан батламж хуудас
- Өмнө сурч байсан сургуулийн суралцаж байсан тодорхойлолт (баталгаажсан байх)
- Сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт
Шилжин суралцах зөвшөөрөл авсан оюутантай Ректор “Суралцах тухай гэрээ” хийнэ. Шилжин ирсэн оюутан сургалтын төлбөр бүрэн төлсний дараа сургалтын албанаас оюутны код олгож, сургалтын үйл явцад оролцох эрхийг нээснээр шилжүүлэн суралцуулах Ректорын тушаал гарнав
Оюутны сурлагын дүнг үндэслэн өмнө сургуульд үзэж судалсан хичээлүүдээс агуулгын хувьд дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан, багц цагийн зөрүүгүй бол үнэлгээг Сургалтын алба тооцож болно.