Skip to content

Эрх зүй докторын хөтөлбөр

Хувьсан өөрчлөгдсөн болон цаашид байнга өөрчлөгдөх нөхцөлд байгууллага, баг хамт олон, төсөл хөтөлбөрийг амжилттай удирдахад шаардлагатай нэн шинэ мэдлэг бүтээх, ур чадвар эзэмших, өөрийгөө өөрчилж, хандлагаа төлөвшүүлэх боломжийг энэ хөтөлбөр олгоно.

Хөтөлбөрийн индекс

Е04210101

Магадлан итгэмжлэгдсэн

2017 он

Хичээллэх өдөр

Өдрийн анги

Суралцах байршил

Шихихутуг их сургуулийн төв байр

Суралцах

Мэргэжлийн суурь болон Англи хэл

Суралцах хугацаа

1,5 жил

Төгсөгчийн загвар

Нэг

PEO-1 Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох

Хоёр

PEO-2 Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн хамгийн үнэн зөв дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох

Гурав

PEO-3 Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх

Суралцахуйн үр дүн

#
PLOs
Cуралцах үйлийн талбар /Блум таксаном/
Хөтөлбөрийн PEO хамаарал
PLO-1
Эрх зүйт ёсыг ухамсарлан, эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг ойлгон эрх зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр шинэ онол, ухагдахуун, мэдлэг бүтээхүйц арга барилд чадваржсан
Мэдлэг Ур чадвар
PEO-1
PLO-2
Эрх зүйн тогтолцоо, харьцуулсан судлалын түвшинд онол, ухагдахуун бүтээгдэх зорилгоор харьцуулах объектыг тодорхойлоход суралцсан, харьцуулан судлах судалгааны арга зүйд мэргэшсэн
Мэдлэг Ур чадвар
PEO-1, PEO-2
PLO-3
Шүүмжлэлт сэтгэлгээтэй байж, судалгаа шинжилгээний олон талт, нарийн түвэгтэй, дэвшилтэт арга зүйг эзэмшин, эрх зүй, нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх үр дүнг тооцоолон судлахад бэлтгэгдсэн
Ур чадвар
PEO-2
PLO-4
Дэвшилтэт технологийг ашиглах, судалгааны ажилд нэвтрүүлэх, хувь хүний болон мэргэжлийн, судлаачийн ур чадвараа ямагт хөгжүүлэх эрмэлзэлтэй байх
Ур чадвар, Хандлага
PEO-3
PLO-5
Судлаачийн хувиар нийгэмд хор нөлөө учруулахгүй байх, үр ашиг бий болгох хэмжээнд ёс зүйн болон нийгмийн хариуцлага хүлээх, шударга ёс, академик ёс зүйн эрхэмлэн төлөвшсөн байх
Хандлага
PEO-4

Мэдлэг бүтээгч байхад хүргэх суралцахуйн үр дүнгүүд: /PLOs-CLO хуваарилагдах/

PLO CLO
CLOs
Судлагдахууны хувилбар
PLO-1 CLO-1
Эрх зүйн шинжлэх ухааны дэвшилтэт онол, арга зүйн чиглэл, эрх зүйн тогтолцооны хандлагыг бүрэн ойлгосон
  • Хууль зүйн судалгаа, задлан шинжлэл
  • Нийтийн болон хувийн эрх зүйн философи
  • Эрх зүйн онол судлал
  • Эрх зүйт ёс
  • Эх сурвалж судлалын арга зүй
  • Эрх зүй ба хөгжил
  • Эрх зүйн эдийн засгийн шинжилгээ
  • Харьцуулсан эрх зүй судлалын орчин үеийн чиг хандлага
  • Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил, уламжлал, шинэчлэл
  • Захиргааны эрх зүйн онол, судалгааны асуудал
  • Эрүүгийн эрх зүйн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн уялдаа, чиг хандлага
  • Хувийн эрх зүйн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн уялдаа, чиг хандлага
  • Онолын семинар
  • Докторын ажил
    PLO-1 CLO-2
    Эрх зүйн шинжлэх ухааны тодорхой чиглэлээр шинэ баримт, ухагдахуун, үйл, зарчим, онол бий болгохуйц буюу мэдлэг бүтээх суурьтай
    • Хууль зүйн судалгаа, задлан шинжлэл
    • Нийтийн болон хувийн эрх зүйн философи
    • Эрх зүйн онол судлал
    • Эрх зүйт ёс
    • Эх сурвалж судлалын арга зүй
    • Эрх зүй ба хөгжил
    • Эрх зүйн эдийн засгийн шинжилгээ
    • Харьцуулсан эрх зүй судлалын орчин үеийн чиг хандлага
    • Үндсэн хуулийн эрх зүйн хөгжил, уламжлал, шинэчлэл
    • Захиргааны эрх зүйн онол, судалгааны асуудал
    • Эрүүгийн эрх зүйн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн уялдаа, чиг хандлага
    • Хувийн эрх зүйн хөгжлийн уламжлал, шинэчлэлийн уялдаа, чиг хандлага
    • Онолын семинар
    • Докторын ажил
    PLO-2 CLO-3
    PLO-2 CLO-3 Харьцуулагдах, эс харьцуулагдах судалгааны объектыг дүгнэн тодорхойлох гүнзгийрүүлсэн мэдлэгтэй
    • Харьцуулсан эрх зүй судлалын орчин үеийн чиг хандлага
    • Үндсэн хуулийн эрх зүйн харьцуулсан судлал
    • Захиргааны эрх зүйн харьцуулсан судлал
    • Захиргааны процессын эрх зүйн харьцуулсан судлал
    • Эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлал
    • Олон улсын эрүүгийн эрх зүйн асуудлууд
    • Гэмт явдлын шалтгаан нөхцөл судлалын харьцуулсан судлал
    • Эрүүгийн процессын эрх зүйн харьцуулсан судлал
    • Хувийн эрх зүйн харьцуулсан судлал
    • Иргэний процессын эрх зүйн харьцуулсан судлал
    • Хөдөлмөрийн эрх зүйн харьцуулсан судлал
    • Гэр бүлийн эрх зүйн харьцуулсан судлал
    • Худалдааны эрх зүйн харьцуулсан судлал
    • Онолын семинар
    • Докторын ажил
    PLO-1 CLO-4
    Эрх зүйт ёсыг ухамсарласан
    • Нийтийн болон хувийн эрх зүйн философи
    • Эрх зүйн онол судлал
    • Эх сурвалж судлалын арга зүй
    • Эрх зүйт ёс
    • Онолын семинар
    • Докторын ажил

    Please contact us

    Ажлын байр

    Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:

    • Шүүгч
    • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
    • Прокурор
    • Прокурорын байгууллагын ажилтан
    • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
    • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
    • Цагдаагийн байгууллагын ажилтан
    • Нотариатч
    • Арбитрч
    • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
    • Улсын бүртгэгч
    • Гаалийн улсын байцаагч
    • Гэрээний мэргэжилтэн
    • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
    • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
    • Эрдэм шинжилгээний ажилтан
    • Хуулийн багш
    • Олон улсын байгууллагын ажилтан
    • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
    • Татварын болон даатгалын байцаагч зэрэг

    Төгсөгчдийн сэтгэгдэл

    Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ.

    Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.

    Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.

    Г.Түвшинбаатар /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

    ХУД, ИТХ-ын ажлын албаны Хууль, эрх зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
    Анх Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуульд Цагдаагийн ажил-Хууль сахиулагч мэргэжлээр элсэн суралцаж байх хугацаандаа өөртөө томоохон нэгэн зорилго тавьсан нь Хуульч болох байсан юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд цагдаагийн сургуулийг орхин гарч Шихихутуг Их сургуульдаа эрх зүйч мэргэжлээр суралцаж эхэлсэн билээ. Мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй хуульч болохын төлөө суралцаж байхад минь хуульчийн мэргэжлийн ур чадвар, үнэт зүйлсийг алхам тутамд зааж сургасан эрдэмтэн багш нартаа маш их талархаж явдаг.
    Эрх зүйч мэргэжлийн бакалаврын зэргээ гардаж аваад ахиад илүү мэргэших нэгэн боломж олдсон нь Шихихутуг Их сургуульдаа Эрүүгийн эрх зүйн багшаар эрдэмтэн багш нарынхаа дор хамгийн отгон багш болж ажиллахаар болсон нь миний амьдралд том аз завшаан болсон билээ. Багшаар ажиллах хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, багш нараасаа сонсох, сурах зүйл дутуу байсан тул сургуулийнхаа магистрын ангид элсэн орж Хууль зүйн ухааны магистр болсон. Хуульчийн мэргэжлээр амжилттай ажиллах олон зүйлийг сургууль минь нээж өгсөн гэж би хувьдаа боддог.
    Сургуулийн үнэт зүйл, багш нарынхаа заасан мэргэжлийн ур чадвар, ёс зүйг өндөрт өргөж явахын төлөө хуулийн салбарт хичээнгүйлэн ажиллаж байна.

    Э.Гүрбазар / Шихихутуг их сургуулийн 2021 оны төгсөгч/

    Миний бие 2023 онд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт болон өмгөөлөгчийн мэргэжлийн сонгон шалгаруулалтад анх удаа оролцож, амжилттай тэнцэн, хуульч, өмгөөлөгч мэргэжлийг эзэмшсэн.
    Миний хувьд анх кино жүжигчин, найруулагч болохоор бэлдэж байсан ч хуульч болох нууцхан мөрөөдөлдөө автан Шихихутуг их сургуулийг сонгож 2021 онд амжиллтай төгсөж эрх зүйч мэргэжил эзэмшин, ажил мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Төрлөх сургуульдаа сурч өнгөрүүлсэн 4 жилийн хугацаа юугаар ч зүйрлэшгүй хамгийн нандин үе минь байсан.
    Суралцах хугацаандаа чадварлаг эрдэмтэн багш нарын маань зааж сургасан бүхий л зүйлс ажил мэргэжил болон амьдралд минь асар том нөлөө үзүүлж, амьдарлын их далайд чиглүүлэх луужин болж байдаг. Хийж байгаа зүйлдээ дуртай байх, сонгосон мэргэжилдээ эзэн байхыг сургуульд сурах хугацаандаа хамгийн ихээр ойлгож амьдралынхаа гол зарчим болгож ажиллаж байна.
    Цаашид хууль зүйн салбарт тавьсан зорилго, хүрэхийг хүссэн оргилдоо амжиллтай хүрч, мэргэжлийнхээ болон сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалан ажиллах болно.

    Н.Халиунаа /Шихихутуг их сургуулийн 2022 оны төгсөгч/

    Монголын хувийн ууган их сургуулиудын нэг болох Шихихутуг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дагнан мэргэжилтэн бэлтгэхдээ тооноос илүү чанарт төвлөрсөн бодлоготой сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн салбартаа чадварлаг боловсон хүчин бий болгодгоороо чамгүй нэр хүндтэй гэх хоёр үндсэн шалтгааны улмаас сонгож, 2018 онд элсэн суралцаж байсан.
    Оюутан байх хугацаандаа Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулдаг “Олон Улсын Хүмүүнлэгийн Эрх Зүйн Шүүхийн Мэтгэлцээн”, болон БНСУ-ын Сүншил их сургуулиас зохион байгуулсан “Стетсон Олон Улсын Хүрээлэн Буй Орчны Шүүхийн Мэтгэлцээн” тэмцээнд тус тус амжилттай оролцсон бөгөөд энэ нь надад академик түвшинд гадаад хэлний чадвар сайжрах,олон улсын гэрээ, конвенцэд тулгуурлан хууль зүйн дүгнэлт, дүн шинжилгээ хийж сурах, хувь хүний хөгжлийн хувьд бусад орны оюутнуудтай мэтгэлцэж, ур чадвар авхаалж самбаагаа сорих, бие биенээсээ суралцаж, туршлага хуримтлуулах зэрэг томоохон боломжийг бий болгож өгсөн.
    Миний бие одоогоор “Андерсон энд Андерсон” Олон Улсын хуулийн фирмийн Монгол дах салбарт хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд дээрх тэмцээнүүд нь энэхүү ажлын байранд ороход миний хувьд том давуу тал болсон ба тус тэмцээнээс сурч мэдсэн бүхэн минь өөрийн хариуцан ажиллаж буй олон улсын шинжтэй хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ихээхэн туршлага, дэмжлэг болж байгаад баяртай байна.
    Skip to content