Ерөнхий эрдмийн тэнхим

Ерөнхий эрдмийн тэнхим
Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд хууль зүйн шинжлэх ухаан болон бусад салбар шинжлэх ухааны үүднээс асуудлыг өргөн хүрээгээр тодорхойлох, шийдвэрлэх чадвар эзэмшсэн, хууль эрхзүйн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардагдах суурь мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэн гаргахад тэнхимийн үйл ажиллагаа чиглэгддэг.
Гадаад хэлний зохих чадвартай мэргэжилтнийг бэлтгэх үүднээс 2017 оноос “Upton International Institute of Education” байгууллагатай хамтран олон улсын стандарт бүхий Оксфордын их сургуулийн академик англи хэлний сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөр нь суралцагчдын хэлний чадварыг хөгжүүлэхээс гадна шүүн тунгаах сэтгэлгээ болон асуудлыг шийдвэрлэх түлхүү хөгжүүлж орчин үеийн суралцахуйн үр дүнтэй арга барилыг ашигладаг онцлогтой. Түүнчлэн тус байгууллагаас жил бүр зохион байгуулагддаг багшийн тасралтгүй хөгжлийн сургалтуудад тэнхимийн гадаад хэлний багш нар тогтмол хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байна.
Оюутанд сурах хүсэл тэмүүлэл бий болгон төлөвшүүлэх, мэдлэгийг бүтээхэд оюутан өөрөө идэвхтэй оролцох, цаашид ажлын байран дээр бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд тэнхимийн багш нар анхаарч, хичээлийг сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх хөгжүүлэхэд анхаарч орчин үеийн дэвшилтэт сургалтын арга, технологийг сургалтад өргөнөөр ашиглаж байна. Түүнчлэн оюутан суралцагчдыг хөгжүүлэх үүднээс уралдаан тэмцээн зохион байгуулж, тэднийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд удирдан чиглүүлэн ажиллаж байна.
Ерөнхий эрдмийн тэнхим нь нийт 6 үндсэн багштай, багшлах бүрэлдэхүүний хувьд хэл шинжлэлийн доктор 1, философийн ухааны доктор 1, магистр багш 4 ажиллаж байна.
Тэнхимийн эрхлэгч доктор, профессор Л.Нарангэрэл
Тэнхимийн зөвлөх багш, академич, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар
Тэнхимийн багш, доктор, дэд профессор И.Лхам
Тэнхимийн ахлах багш, Хэл шинжлэлийн магистр С.Батболд
Тэнхимийн ахлах багш, Хэл шинжлэлийн магистр Д.Одон
Тэнхимийн багш, Хууль зүйн магистр Х.Баярцогт
Тэнхимийн судалгааны чиглэл
- Хэл шинжлэл
- Боловсрол судлал
- Орчуулга судлал
- Нийгмийн философи, ёс зүй
Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа
Ерөнхий эрдмийн тэнхимийн дэргэд философийн “Когито” клуб үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тэнхимийн багш нар оюутан суралцагчдад чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
- Англи хэлний олимпиад
- Англи хэл дээрх мэтгэлцээний тэмцээн
- Эдийн засгийн олимпиад
- Маркетингийн нээлттэй өдөрлөг
Когито клубийн танилцуулга:
Тус клуб нь оюутнуудын өөрсдийн санаачилгаар байгуулагдсан ба доктор, профессор И.Лхам зөвлөх багшаар ажиллаж байна.
Клубийн зорилго:
- Мэдэхийг хүсэгчдийг эгнээндээ нэгтгэх
- Мэдлэгийн хүрээгээ тэлэх
- Өөрийгөө танин мэдэж хөгжүүлэх
- Үзэл бодлоо илэрхийлэх, солилцох
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх
Үйл ажиллагааны төрөл:
- Хэлэлцүүлэг, Мэтгэлцээн – тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулах
- Номын хэлэлцүүлэг – сонгосон номын тойм, задлан шинжилгээ хийх
- Кино хэлэлцүүлэг – тодорхой сэдвийн хүрээнд кино үзэж, түүнийг задлан шинжлэх, судлах
- Уулзалт, ярилцлага – тодорхой сэдвээр судлаачдыг урьж авчрах
- Хээрийн уулзалт, аялал – Байгаль болон түүхэн газарт аялал хийж, чөлөөт ярилцлага зохион байгуулах
Зорилго
Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд хууль зүйн шинжлэх ухаан болон бусад салбар шинжлэх ухааны үүднээс асуудлыг өргөн хүрээгээр тодорхойлох, шийдвэрлэх чадвар эзэмшсэн, хөрвөх хийгээд өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэх.
Зорилт
- Үр дүнд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлэх
- Академик англи хэлний хөтөлбөрийг нэвтрүүлэх
- Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай суралцагчыг төлөвшүүлэх
Ерөнхий эрдмийн тэнхимийн онцлог үйл ажиллагаа
- Англи хэлний олимпиад
- Англи хэл дээрх илтгэлийн тэмцээн
- Маркетингийн нээлттэй өдөрлөг
- Эдийн засгийн онолын олимпиад