Удирдахуйн ухааны тэнхим
Бизнесийн удирдлагын тэнхим
Шихихутуг их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим нь бизнесийн удирдлагын магистрын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, сургалт, судалгааны ажил эрхлэн явуулж байна.
Бизнесийн удирдлагын тэнхим нь 2020 онд Удирдахуйн ухааны тэнхим нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тэнхимийн анхны эрхлэгчээр Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Г.Энхбаяр ажиллаж байв.
2024 онд тэнхимийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн Бизнесийн удирдлагын тэнхим болгон өөрчилсөн.
Тус тэнхим нь бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлийн сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, орчин үеийн мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэн ажиллаж байна.
Одоогоор тэнхимийн эрхлэгчээр Эдийн засгийн ухааны доктор (Ph.D), профессор Г.Болдбаатар ажиллаж байна.
Зорилго
Сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны ажлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу чанартай зохион байгуулж, оюутан, суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, онолын болон практик мэдлэгтэй, судалгааны арга зүй эзэмшсэн, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Зорилт
Тооцоологч
Малайлагч
Хөгжигч
Хөгжүүлэгч
Удирдахуйн ухаааны тэнхимийн онцлог үйл ажиллагаа
- Маркетингийн нээлттэй өдөрлөг
- Маркетингийн сургалт
- Эдийн засгийн онолын олимпиад
Бизнесийн удирдлагын тэнхимийн бүрэлдэхүүн
Г.Болдбаатар
