Skip to content

Бизнесийн удирдлага магистрын хөтөлбөр

Хөтөлбөрийн индекс

04130201

Магадлан итгэмжлэгдсэн

БМИҮЗ 2019 он

Суралцах хугацаа

Суралцах хугацаа 1,5 жил (3 улирал)

Хичээллэх хэлбэр

Цахим

Суралцах байршил

Шихихутуг их сургуулийн төв байр

Бакалавр

Бизнесийн удирдлага болон бусад мэргэжлийн бакалавр

Магистрын хөтөлбөр

“Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрийн зорилго, онцлог

Хөтөлбөрийн зорилго

Дижитал эрин үеийн манлайлагч, дижитал шилжилтийн эрин дэх бизнесийн удирдлагын шинэ ур чадвар, стратегийн сэтгэлгээг эзэмшсэн, технологи ба менежментийг хослуулан шийдвэр гаргах чадвартай удирдагчдыг бэлтгэх

Орчин үеийн дижиталчлагдаж буй эрин үе дэх бизнесийг цахимжуулах, технологийг хөгжүүлэх, түүний эрх зүйн асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвар олгоно.

Хөтөлбөрийн онцлог

  • Бизнесийн эрх зүйн цогц мэдлэг олгох
  • Дижитал стратеги, дата-д суурилсан шийдвэр гаргалт
  • AI (хиймэл оюун ухаан), блокчэйн, IoT (зүйлсийн интернет), NLP, AR, VR, Touch технологийн бизнес дэх хэрэглээ
  • Олон улсын кейс судалгаа, бодит төсөл дээр суурилсан сургалт
  • Гадаадын болон дотоодын туршлагатай багш, салбарын мэргэжилтнүүдийн хамтарсан хөтөлбөр

Монголын болон гадаадын туршлагатай эрдэмтэн профессорууд, шилдэг бизнес эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүд бодит кэйс дээр үндэслэн сургалтыг явуулна.

Суралцах үндсэн хичээлүүд

  • Digital Transformation of Business
  • Entrepeneurship & Innovation in the Digital Age
  • Data-Driven Decision Making
  • E-Business Strategy
  • Leadership in the Digital Age
  • Digital Business Model
  • Strategic Management
  • Immersive & Metamarketing
  • Digital Business Law
  • Corporate Law

ШХИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулиудын профессорууд онлайнаар сургалтаа явуулж, мэргэжлийн дадлага workshop ийг өөрийн оронд хийлгэнэ.

Төгсөгчдийн карьерийн боломж

  • Гүйцэтгэх захирал
  • Дижитал бизнесийн зөвлөх, менежер, стратегийн шинжээч
  • Стартап болон корпорацийн дижитал төслийн удирдагч
  • Олон улсын байгууллагад ажиллах өргөн боломж
  • Дижитал маркетер

Өөрийн бизнест дижитал шилжилт хийх, дижитал бизнесийн оновчтой моделийг бий болгох, зардлыг буруулах, бүтээмжийг дээшлүүлэх ур чадварыг эзэмшинэ.

“Бизнесийн удирдлага” магистрын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн

PLO 1 — Legal Analysis & Research

Төгсөгч нь менежментийн ухааны хуримтлагдсан мэдлэг, түүний орчин үе дэх интеграцчлал, нэн шинэ чиг хандлагын талаар мэдлэгийг онол практик, кейс туршилтын арга зүйгээр суралцаж, аливаа орчин, баг хамт олны хүрээнд хэрэглэхэд дадлагажсан байна.
Focus: Мэдлэг
Харгалзах: PEO-1

PLO 2 — Professional Application

Төгсөгч нь шийдвэр гаргалтад ашиглах тоон болон чанарын судалгааны арга зүйд суралцаж, шаардлагатай нөөцүүдийг тооцоолж, нөхцөл байдлыг задлан шинжлэн, нэгтгэн дүгнэж, баримт бичигтэй, мэдээлэлтэй, мэдээлэлийн технологитой ажиллаж, гадаад хэлийг мэргэжлийн мэдээлэл ашиглах түвшинд эзэмшсэн, оновчтой шийдвэр гаргахуйц судлаач болсон байна.
Focus: Ур чадвар
Харгалзах: PEO-1

PLO 3 — Legal Research & Innovation

Төгсөгч нь хариуцлагын ухамсартай, төслийн баг, хамт олонтой ажиллаж бусдын санаа бодлыг сонсож, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөхүйц илэрхийлж, манлайлж чаддаг, ажил хэргийн ёс зүйн мэдлэгтэй, олон соёлын нөхцөлд ажиллах бэлтгэлтэй болсон байна.
Focus: Ур чадвар
Харгалзах: PEO-2

PLO 4 — Legal Writing & Documentation

Төгсөгч нь нийгмийн хөгжлийн болон техник технологийн хөгжил дэвшилд үүсч буй боломж, ололтыг байгууллагын үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх инновацийн сэтгэлгээтэй, том зургаар сэтгэж, бэрхшээлтэй нөхцөл байдлаас боломжийг олж харж, даван туулах арга замыг тодорхойлох чадварт дадлагажсан байна.
Focus: Хандлага
Харгалзах: PEO-3

PLO 5 — Technology Integration

Төгсөгч нь гадаад дотоод орчны өөрчлөлтийг мэдэрч үнэлж чаддаг, хүний зан үйлийг таньж мэддэг, явдал үйлдлийг задлан шинжилж чаддаг, аливаад үзүүлэх хариу үйлдлийг урьдчилан харж, бусдыг эергээр хөгжүүлэх сэтгэлгээтэй болсон байна.
Focus: Хандлага
Харгалзах: PEO-4

Төгсөгчийн загвар

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ БҮТЭЭГЧ-Манлайлагч, Хөгжигч, Тооцоологч, Хөгжүүлэгч

Төгсөгчдийн сэтгэгдэл