Skip to content

Бакалаврын сургалтын алба

Танилцуулга

Бакалаврын сургалтын алба нь Шихихутуг их сургуулийн бакалаврын түвшний сургалтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохион байгуулалтын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий үндсэн нэгж юм.

Тус алба нь сургалтын чанарыг хангах, суралцагч төвтэй үйлчилгээ үзүүлэх, сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулах замаар их сургуулийн стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Бакалаврын сургалтын албаны бүтцэд дараах нэгжүүд харьяалагдана:

  • Номын сан
  • Клиник сургалтын төв

Бакалаврын сургалтын албаны онцлог үйл ажиллагаа

Зорилго

Сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн ажиллана. 

  • Бакалаврын сургалтын чанарыг олон улсын стандартын түвшинд хангах
  • Суралцагч төвтэй, хүртээмжтэй, үр дүнтэй сургалтын орчныг бүрдүүлэх
  • Онол, практикийг уялдуулсан сургалтыг хөгжүүлэх
  • Суралцагчийн академик амжилт, ур чадвар, төлөвшлийг дэмжих
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах

 

Бакалаврын сургалтын албаны бүрэлдэхүүн