Клиник сургалтын төв
Танилцуулга
Шихихутуг их сургуулийн Клиник сургалтын төв нь сургалт, судалгаа, практик үйл ажиллагааг уялдуулсан, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг бодит орчинд хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн нэгж юм.
Тус төв нь сургалтын чанарыг олон улсын стандартын түвшинд хангах зорилгоор чанарын удирдлага, тасралтгүй сайжруулалтын зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг.
Мөн сургалтын хөтөлбөртэй уялдуулан суралцагчдын танилцах болон мэргэжлийн дадлагыг системтэйгээр төлөвлөн зохион байгуулж, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллага болон бусад түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, үр дүнг тогтмол үнэлэн сайжруулдаг.
Зорилго
Клиник сургалтын төвийн үндсэн зорилго нь:
- Суралцагчдад мэргэжлийн бодит ур чадвар эзэмшүүлэх
- Онол, практикийг уялдуулсан сургалтын орчныг бүрдүүлэх
- Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар нийгэмд хувь нэмэр оруулах
- Сургалт, судалгаа, практик үйл ажиллагааны нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх
Клиник сургалтын төвийн чиг үүрэг
- Бодит кейс дээр суурилсан практик сургалт, шүүхийн мэтгэлцээн болон симуляци хичээлийг зохион байгуулах
- Хууль зүйн баримт бичиг боловсруулах, кейс шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх
- Иргэдэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх
- Багш, оюутны хамтарсан (supervised practice) хэлбэрээр сургалт, практикийг уялдуулах
- Кейс судалгааны сан бүрдүүлж, хууль зүйн практикт суурилсан судалгаа явуулах
- Суралцагчдын танилцах болон мэргэжлийн дадлагыг төлөвлөн зохион байгуулж, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагад хэрэгжүүлэх
- Дадлагын явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тасралтгүй сайжруулах
- Дотоод, олон улсын хууль зүйн байгууллагуудтай хамтран сургалт, дадлага, судалгаа хэрэгжүүлэх
Клиник сургалтын төвийн бүрэлдэхүүн
Д.Цолмонгэрэл
Төвийн эрхлэгч
Хууль зүйн магистр (LLM)
Б.Ганзаяа
Төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч
Хууль зүйн магистр (LLM)
Т.Сүхбаатар
Зөвлөх багш
Хууль зүйн магистр (LLM)