Skip to content

Чанарын баталгаажуулалтын алба

Танилцуулга

Шихихутуг их сургуулийн Чанарын баталгаажуулалтын алба нь сургалт, эрдэм шинжилгээ, байгууллагын үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах, байгууллагын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой үндсэн нэгж юм.

Тус алба нь чанарын удирдлагын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хангаж, оролцогч бүх талын оролцоонд тулгуурласан тасралтгүй сайжруулалтын зарчмыг хэрэгжүүлэн ажилладаг.

Чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд дараах үндсэн чиглэлд хэрэгжинэ:

  • Дотоод чанарын баталгаажуулалт
  • Хөндлөнгийн үнэлгээ
  • Магадлан итгэмжлэл

Зорилго

Сургалт, эрдэм шинжилгээ, байгууллагын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, тасралтгүй хөгжүүлэхэд оршино.

Чанарын баталгаажуулалтын албаны үйл ажиллагааны чиглэл

Чанарын баталгаажуулалтын албаны бүрэлдэхүүн