Skip to content

Оюуны хөгжлийн “Гэрэгэ клуб”

Оюуны хөгжлийн “Гэрэгэ” клуб нь анх Шихихутуг их сургуулийн оюутнуудын санаачилгаар 2004 оны 2-р сард нээлтээ хийж байсан бөгөөд өдгөө 20 жилийн түүхтэй илтгэх урлаг, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бидний үйл ажиллагааны зорилго оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний хувь хүний хөгжлийг дэмжин ажиллах, ирээдүйд төгсөн гарах эрх зүйч, хуульчдад илтгэх урлаг, мэтгэлцээн, эрдэм шинжилгээ болон бусад үйл ажиллагаагаар дамжуулан мэргэжлийн суурь чадваруудыг бий болгоход оршино.
Манай клуб Шихихутуг их сургуулийн болон бусад их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт нээлттэй байдаг бөгөөд намар, хаварын шинэ элсэлтээр гишүүдээ хүлээн авдаг. Одоогоор “Гэрэгэ” клубт 150-180 оюутан гишүүнчлэлтэй байдаг мөн гишүүд маань төгсөөд ч клубын үйл ажиллагаа, аялал, тэмцээнүүдэд оролцох боломжтой байна.
Гэрэгэ клуб нь дотоод үйл ажиллагаанаас гадна Монгол улсын их дээд сургуулийн оюутнууд чиглэсэн үйл ажиллагааг байнгын явуулдаг бөгөөд үүнээс “Анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох” тэмцээнийг 15 дах жилдээ зохион байгуулж байна.
Манай клуб эрдэм шинжилгээ, мэтгэлцээн, илтгэх урлагын тэмцээнд гишүүдээ байнгын бэлтгэн оролцуулдаг бөгөөд өдгөө олон, олон амжилтуудын эзэд болсон байна. Үүнээс дурдвал “Гэрэгэ” клуб Монгол улсын “Оюутны Шилдэг” клубээр 2 удаа шалгарч байсан бөгөөд Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд “Дэд” байр болон “Гутгаар” байруудыг эзэлж байв.
Гэрэгэ клуб Гэрэл нэмнэ

Элсэлт

Гэрэгэ клуб жил бүрийн намар шинэ элсэлтээ авдаг бөгөөд зарим хичээлийн жилд хаврын нэмэлт элсэлтээ авдаг. Шинэ элсэлтээр 7 хоногийн чадваржуулах сургалтыг зохион байгуулдаг. Элсэлт авах зар товлогдсон үед Гэрэгэ клубын цахим хаягаар элсэлтийн мэдээллийг оруулдаг бөгөөд элсэгч цахимаар болон биеэр бүртгүүлэх болломжтой.

Холбоо барих

Оюуны хөгжилийн “Гэрэгэ” клубын албан ёсны цахим хаяг.

Холбогдох дугаар

Skip to content