Skip to content

Шихихутуг их сургуулийн оюутны зөвлөл

Шихихутуг Их Сургуулийн Оюутны зөвлөл нь нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутны идэвх оролцоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг оюутнуудад хандсан үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг бөгөөд үйл ажиллагааг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй оюутнуудад үргэлж нээлттэй байдаг.

Элсэлт

Оюутны зөвлөл нь хичээлийн жилийн навар, хамар идэвхтэй гишүүн элсүүлэх шинэ элсэлтээ зарладаг.

Оюутны зөвлөлд элсэх үйл явц: 

  1. Элсэлт зарлагдсан хугацаанд багтаан анкетаа цахимаар бөглөх.
  2. Оюутнуудаас ирүүлсэн анкетыг оюутны зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд ээлжит бус хурал зарлан шалгаруулах.
  3. Хугацаандаа багтаан ирүүлсэн анкетуудаас цааш шалгарсан оюутнуудтай биечлэн уулзалт зохион байгуулах
  4. Ганцаарчилсан ярилцлагыг оюутны зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдтэй хамт авна.
  5. Ярилцлагын дараагаар оюутны зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр шинэ гишүүдийг сонгоно.

Холбоо барих

Шихихутуг их сургуулийн оюутны зөвлөл

Оюутны зөвлөлийн тэргүүн
3в ангийн оюутан А. Буд-Оргил

Монгол улсад оюутны байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан Монголын Оюутны Холбоо-с зохион байгуулсан Монголын оюутны урлагийн их наадам-2022 амжилттай оролцож ДЭД байр эзэллээ 🥈🥳Урлагийн их наадмын: Гоцлол хөгжим: 1А ангийн оюутан н.Уянга I байр 🥇Гоцлол бүжиг: 4А ангийн оюутан Б.Амаржаргал II байр 🥈Хамтлаг дуу: 4А ангийн оюутан Э.Буянтогтох, 3А ангийн оюутан Ц.Лхагвадорж, 3В ангийн оюутан П.Бэлгэдэл, 2А ангийн оюутан Б.Уянга II байр 🥈Жүжигчилсэн тоглолт: Жүжигчилсэн баг III байрыг 🥉тус тус эзэлж нийлбэр дүнгээр 393.5 оноо авч ДЭД байранд шалгарсан.
Skip to content