Skip to content

Богино хугацааны сургалт

Хөтөлбөрийн индекс

Е04210101

Магадлан итгэмжлэгдсэн

БМИҮЗ 2017 он

Суралцах хугацаа

2025.10.04 – 2025.12.15

Хичээллэх өдөр & хэлбэр

100% цахим (Бямба гариг бүр)

Тавигдах шаардлага

Магистр, докторын зэрэгтэй байх

Бүрдүүлэх материал

  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Эрх зүйн бакалаврын дипломын баталгаажсан хуулбар
  • Цээж зураг (2 хувь, сүүлийн 3 сар)
  • Бичиг хэргийн хавтас
  • Бүртгэлийн хураамжийн баримт

Их, дээд сургуульд багшлах чадамж олгох цахим сургалт

Их, дээд сургуульд багшлах сонирхолтой магистр, докторын зэрэгтэй залуу мэргэжилтнүүдийг онлайн сургалтдаа урьж байна.

Хувь хүн болон байгууллагуудад зориулсан дараах сургалтуудыг Шихихутуг их сургуулийн Багш, ажилтны хөгжлийн төв, Төгсөгчдийн холбоо, эрдэмтэн багш нараас гадна салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулдаг. Үүнд:

  • Их, дээд сургуульд багшлах эрх олгох чадамжийн сургалт
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалт

Сургалтын онцлог, давуу тал

  • Ажлын байрнаасаа хөндийрөхгүйгээр, хөдөө орон нутаг болон гадаадаас сургалтанд цахим хэлбэрээр хамрагдах боломжийг бүрдүүлсэн
  • Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий салбартаа тэргүүлэгч профессор багш нар сургалтыг удирдах
  • Сургалтанд ашиглах материал, хөтөлбөр боловсруулах удирдамж, заавраар хангана.
  • Амжилттай суралцсан төгсөгчдөд Багшлах эрхийн үнэмлэх, Сертификати олгоно.

PEO-1

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох.
Program Educational Objective – 1: Graduates demonstrate strong legal knowledge and analytical skills, capable of interpreting laws and applying legal principles effectively.

PEO-2

Мэргэжлийн үйл ажиллагаанд эрх зүйн хамгийн үнэн зөв дүгнэлтийг гаргахад шаардлагатай чадварыг техник технологи, судалгаа шинжилгээ, хэлний зэрэг тал бүрээр тасралтгүй хөгжүүлж, хүн, байгалийн язгуур эрхэм чанарыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх хандлагатай болох.
Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

PEO-3

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх.
Program Educational Objective – 2: Graduates adapt to legal, social, and technological changes, work ethically, and continue lifelong learning.

PLO 1 — Legal Analysis & Research

Тодорхой тохиолдол, хэрэг, маргааныг хууль зүйн үүднээс эрх зүй судлал, шинжлэх ухаан, хууль хэрэглээний мэдлэг, чадвар, арга зүйг ашиглаж задлан шинжлэх, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

PLO 2 — Professional Application

Мэргэжлийн хандлага, арга зүй шаардсан эрх зүйн асуудлаар шаардлагатай этгээдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх;

Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

PLO 3 — Legal Research & Innovation

Эрх зүйн асуудлаар шинжлэх ухааны оновчтой арга зүйд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх; үр дүнг нь аливаа үйл ажиллагааг сайжруулахад ашиглах;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1 / PEO-2

PLO 4 — Legal Writing & Documentation

Эрх зүйн баримт бичгүүдийг шаардлага ханган боловсруулах; боловсруулсан баримт бичгийг үнэлж дүгнэх; боловсронгуй болгох;
Focus: Мэдлэг / Ур чадвар
Харгалзах: PEO-1

PLO 5 — Technology Integration

Техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих, үр дүнг мэргэжлийн үйл ажиллагаанд бүтээлчээр нэвтрүүлэх;
Focus: Мэдлэг / Ур чадвар/ Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

PLO 6 — Lifelong Learning

Мэргэжлээрээ тасралтгүй суралцан, хуульч мэргэжлийн арга барил, ур чадвараа цаг үед нийцүүлэн шинэчилдэг байх;
Focus: Мэдлэг / Ур чадвар / Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

PLO 7 — Social & Ethical Awareness

Нийгэм, хэл, соёлын өөр өөр орчин нөхцөлд байгаль орчин, хүний эрхэм чанар, улс үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэх эрмэлзэл, ухамсартай байх;
Focus: Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-2

PLO 8 — Collaboration & Leadership

Мэргэжлийн агуулга бүхий үйл ажиллагаанд багийн гишүүн, эсвэл удирдагчаар үр бүтээлтэй ажиллах; аливаа асуудлын талаар үндэслэлтэйгээр илтгэх, мэтгэлцэх;
Focus: Ур чадвар / Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-3

PLO 9 — Responsibility & Ethics

Хүн, нийгмийн аливаа орчинд мэргэжлийн болон ёс зүйн үүрэг, хариуцлагаа ямагт ухамсарлах, үлгэрлэн биелүүлэх;
Focus: Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-3

PLO 10 — Communication & Adaptability

Мэргэжилтний болон бие хүний хувьд бусадтай харилцах харилцаа, хандлагын хувилбаруудыг оновчтой сонгон хэрэглэх мэдрэмжтэй байх;
Focus: Ур чадвар / Хандлага төлөвшил
Харгалзах: PEO-3

Ажлын байр

Хуульч мэргэжлийн дараах ажлын байранд ажиллахдаа бизнес, санхүүгийн мэргэжлийн ур чадвар хосолсон давуу талтай байна:

Төгсөгчдийн сэтгэгдэл